09/01/2026
🇯🇵➡️🇲🇳 Японд залуусын дунд хачирхалтай өвчин нэмэгдэж байна! Ёстой балай өвчин бэ...
Сүүлийн үед Японд нэг сонин үзэгдэл хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ.
Архи уудаггүй, тамхи татдаггүй, амны хөндийн эрүүл ахуй сайн залуу хүмүүс хүртэл “хэлний хавдар” тусах нь огцом өсжээ.
“Энэ чинь яагаад залуучуудыг онилоод эхлэв?” гэж гайхаад судлаад үзлээ.
🦷 Гол буруутан нь — орчин үеийн “нарийн, жижиг шүдний эгнээ” гэнэ.
Японы шүдний эмч нарын хэлж буй нь:
-Зөөлөн хоол давамгайлснаас,
-Эрүүний хөгжил сулрах,
-Шүдний эгнээ нарийсах,
-Шүдний ирмэг хэлэнд байнга хүрч үрэх,
-Ингээд хэл нь удаан хугацаанд механик цочролд өртсөөр хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг байна.
Судалгаагаар залуучуудын хэлний хавдрын 90% нь “хэл гэмтээдэг шүд”-тэй гэсэн нь бүр сонин...🧐
📈 50 жилийн дотор 10 дахин өссөн өвчин юм байна. Тоогоор нь харвал асар өндөр тоо гарч байна.
Энэ бол амьдралын хэв маяг бидний биед хэрхэн нөлөөлж байгааг харуулсан тод жишээ болов уу.
🇲🇳 Монголчууд уламжлалт хоолоороо хатуу зүйл их иддэг ч:
-Зөөлөн хоол нэмэгдэх
-Хүүхдүүд хатуу зүйл бага зажлах
-Шүдний эгнээ нарийсах гэсэн өөрчлөлтүүд Монголд ч ажиглагдаж эхэлсэн гэцгээж байгаагаас харвал бидэнд ч тохиолдох эрсдэлтэй юм.
Хатуу Ааруул, Сүү ээзгийгээ л идээд байж байя өө.😅
🔔 Японд удсан хүмүүс анхааралдаа авах зүйл гэвэл:
Хэлэн дээр удаан үргэлжилсэн өвдөлт, шарх, товруу арилахгүй байвал “зүгээр л шарх” гэж бодолгүй шүдний эмчид үзүүлэх нь хамгийн зөв алхам юм байна шүү. Хавдар болоод хүндрэхээс болгоомжлоорой.
Багаасаа Японд олон жил амьдарсан балчир хүүхдүүдтэй аав ээж нар анхаарна биз ээ!
Эрүүл мэнд жижиг зүйлээс эхэлдэг.