Болордент шүдний эмнэлэг /Төмөрган болор ХХК/

Болордент шүдний эмнэлэг /Төмөрган болор ХХК/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Болордент шүдний эмнэлэг /Төмөрган болор ХХК/, Ulaanbaatar.

Шүдний завсрыг хэрхэн цэвэрлэх вэ?Шүд хоорондын гадаргуу, буйлны доор шүдний сойз төдийлөн хүрч бүрэн угаах боломжгүй ту...
08/06/2016

Шүдний завсрыг хэрхэн цэвэрлэх вэ?
Шүд хоорондын гадаргуу, буйлны доор шүдний сойз төдийлөн хүрч бүрэн угаах боломжгүй тул шүд хоорондын завсар зайд үлдсэн хоол хүнсний үлдэгдэл, өнгөрийн суурийг цэвэрлэхэд шүдний утсыг зөв хэрэглэж сурах нь чухал. Шүдний завсар орсон зүйлийг чигчлүүлээр ухаж авбал буйлыг гэмтээхээс гадна завсрыг улам ихэсгэдэг талтай.
Шүдний утсыг хэрэглэх арга:
Шүдний завсар цэвэрлэгч утас зориулалтын бариулгүй бол ойролцоогоор 15-20см хиртэй таслаж аваад баруун гарын дунд хуруугаар нэг талын үзүүрээс нэг тойруулан орооно. Дараа нь эсрэг талын дунд хуруунд ороож хоёр гарын хооронд үүссэн утасны хоорондын зай 5-8см үлдэхээр байна. Дараа нь эрхий болон долоовор хуруугаар ороосон хэсэгтээ сайтар бэхэлж бариад шүдний завсрын гадаргыг дагуулан хөрөөдөх маягаар оруулж, нааш цааш хөдөлгөн гадаргыг дагуулан татаж цэвэрлэнэ. Ингэхдээ буйл орчмоор хэт хүчтэй дарах хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Шүдний завсар цэвэрлэгч сойз байдаг. Үүнийг хоёр шүднийхээ хооронд нилээд том завсартай хүмүүс хэрэглэнэ. Хэрэв та завсар цэвэрлэгчүүдийг зөв хэрэглэж заншвал амнаас эвгүй үнэр гарах явдлаас сэргийлээд зогсохгүй буйлны үрэвсэл, шүд цоорох өвчнөөс сэргийлж чадна.

Шүд арчлах тухай 10 зөвлөгөө1. Шүдээ өглөөний цайгаа уусаныхаа дараа угаах2. Хэлний өнгөрийг байнга цэвэрлэх3. Ам зайлах...
09/05/2016

Шүд арчлах тухай 10 зөвлөгөө
1. Шүдээ өглөөний цайгаа уусаныхаа дараа угаах
2. Хэлний өнгөрийг байнга цэвэрлэх
3. Ам зайлах уусмал болон, шүдний завсар цэвэрлэгч утас/floss/ хэрэглэх
4.Шүдний сойзоо 3 сар тутамд солих
5. Газтай ундаа уух, хүчиллэг зүйл хэрэглэх, бүх төрлийн жимс идсэнийхээ дараа шууд шүдээ угаахгүй байх /20-30мин дараа угаах/
6. Чихэр, шоколад зэрэг нүүрс-ус ихтэй зүйлсийг цувуулж биш нэг дор хүссэн хэмжээгээрээ идэх
7. Цоорол үүссэн бол даамжирхаас нь өмнө эмчлүүлэх
8. Шүдээр утас таслах, хатуу биет хазахгүй байх
9. Шүдний эмчид 6 сар тутамд үзүүлэх
10. Мэргэжлийн өнгөлгөө, цэвэрлэгээг жилдээ 2 удаа хийлгэх

27/12/2015
Хүн амьдралынхаа явцад 2 удаа шүдэлдэг.  Хүүхдэд 4-6 сартай ургаж байгаа шүдийг сүүн шүд харин 5-7 насанд хүүхдийн байнг...
13/08/2015

Хүн амьдралынхаа явцад 2 удаа шүдэлдэг. Хүүхдэд 4-6 сартай ургаж байгаа шүдийг сүүн шүд харин 5-7 насанд хүүхдийн байнгын шүд ургаж эхэлдэг.
Сүүн шүд нь 4-6 сартай ургаж эхэлдэг ч хүүхэд хүүхдийн онцлогоос хамаарч янз янз байдаг. Хүүхдийн сүүн шүд оройтож ургах нь эмгэг биш юм. Зарим хүүхдийнх эрт шүдэлж байхад зарим хүүхдийнх оройтож болдог.
Жишээ нь:
- эрт буюу 2-3 сартайд
- оройтож ургах нь 8-12 сартайд ургаж болдог.
Оройтож ургах нь янз бүрийн шалтгаантай байдаг. Ер нь жирэмсэн байхдаа ч юмуу төрсний дараа их хэмжээгээр кальци уусантай холбоотой. Кальци их ууснаас эрүү болон хоншоорийн яс зузаарч түүнийг сүүн шүд нэвтэлж гарахад хугацаа их зарцуулдагтай холбоотой байж болно.

Хөхүүл ээжүүдэд
11/08/2015

Хөхүүл ээжүүдэд

29/05/2015

Нүүр амны эмчилгээ,нүүр амны мэс засал, нүүр амны согог заслын эмчилгээ хийнэ.

Inferior alveolar nerve block
29/05/2015

Inferior alveolar nerve block

Shud shudleh bolon unah hugatsaa
28/05/2015

Shud shudleh bolon unah hugatsaa

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00
Sunday 10:00 - 16:00

Telephone

+97691161771

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Болордент шүдний эмнэлэг /Төмөрган болор ХХК/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Болордент шүдний эмнэлэг /Төмөрган болор ХХК/:

Share