02/02/2026
ШҮД УГАААХДАА:
Зөвхөн сойзоор шүдээ угаах нь шүдний гадаргуугийн ойролцоогоор 60% хувийг л цэвэрлэдэг. Энэ нь нүдэнд харагддаг, сойз амархан хүрдэг хэсгүүд юм. Харин үлдсэн дөчин хувь нь шүд хоорондын нарийн зайд байрладаг бөгөөд эдгээр хэсэгт сойзны үстэй хүрэх боломж бараг байдаггүй.
Шүд хооронд хуримтлагдсан өнгөр нь буйлны үрэвсэл, буйлнаас цус гарах, амны эвгүй үнэр, эрт үеийн цоорлын гол шалтгаан болдог. Хэрэв энэ өнгөрийг тогтмол арилгахгүй бол аажмаар шүдний чулуу болж хатууран, улмаар periodontitis, ясны шимэгдэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өдөрт хоёр удаа шүдээ угаадаг хүмүүс ч утас хэрэглэхгүй бол энэ эрсдэлээс бүрэн хамгаалагддаггүй.
Иймээс шүдний утсыг өдөр бүр хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай. Утас нь шүд хоорондын зайг зориулалтын дагуу цэвэрлэж, хор нөлөөтэй нянгуудыг гэмтэл үүсэхээс өмнө тасалдуулж өгдөг.
Сойз нь харагдах гадаргууг хамгаалдаг.
Утас нь шүд, буйлны урт хугацааны эрүүл мэндийг хамгаалдаг.