Аметист шүдний эмнэлэг

Аметист шүдний эмнэлэг ✨ Сайхан инээмсэглэл нь
сайхан сэтгэгдлийн эхлэл. 😁
🦷 #АмныЭрүүлМэнд #ИтгэлтэйИнээмсэглэл

🦷 Хүүхдийн шүдний эмчилгээ1. Эмчийн үзлэг, зөвлөгөө2. Сувгийн эмчилгээ3. Өнгөц цоорлын ломбо( Америк ломбо)4. Дунд цоорл...
21/02/2022

🦷 Хүүхдийн шүдний эмчилгээ
1. Эмчийн үзлэг, зөвлөгөө
2. Сувгийн эмчилгээ
3. Өнгөц цоорлын ломбо( Америк ломбо)
4. Дунд цоорлын ломбо( Америк ломбо)
5. Гүн цоорлын ломбо( Америк ломбо)
6. Цоорлоос хамгаалах ховилын ломбо ( Америк)
7. Урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг ( Япон цагаан)
8. Шүд авах.

🦷 Сүүн шүдний эмчилгээ:1. Эмчийн үзлэг, зөвлөгөө2.  Өнгөц , дунд ,гүн цоорлын эмчилгээ3.Сувгийн эмчилгээ4. Урьдчилан сэр...
21/02/2022

🦷 Сүүн шүдний эмчилгээ:
1. Эмчийн үзлэг, зөвлөгөө
2. Өнгөц , дунд ,гүн цоорлын эмчилгээ
3.Сувгийн эмчилгээ
4. Урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг (Япон цагаан)
5. Байнгын болон сүүн шүдний хамгаалах ховилын ломбо (Америк)
6. Шүд авах.

🏥Үйлчлүүлэгчийн 2 удаагийн 3-5хоногийн зайтай ирсэн эмчилгээний дараах 1шүдний  цайруулалтын үр дүн сэтгэл ханамж 100% 😊...
28/06/2021

🏥Үйлчлүүлэгчийн 2 удаагийн 3-5хоногийн зайтай ирсэн эмчилгээний дараах 1шүдний цайруулалтын үр дүн сэтгэл ханамж 100% 😊 👏.

16/06/2021
Шүдний ховил хамгаалах, цорхоос хамгаалах силант түрхлэг.
16/06/2021

Шүдний ховил хамгаалах, цорхоос хамгаалах силант түрхлэг.

Хамгийн хүчтэй,Хамгийн том,Хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай!!!   Хүүхдийн шүд солигдох явц дунджаар 6 наснаас эх...
21/10/2020

Хамгийн хүчтэй,
Хамгийн том,
Хамгийн эрт ургадаг 6-р шүдээ хайрлаарай!!!

Хүүхдийн шүд солигдох явц дунджаар 6 наснаас эхэлдэг ба ямар нэг сүүн шүд уналгүйгээр сүүн араа шүднүүдийн хамгийн ард байнгын ясан шүд болох 6-р шүд ургадаг. Энэ шүд нь хүний хамгийн том, хамгийн хүчтэй шүд ба ирээдүйд ургах шүднүүдийн байрлал болоод нүүрний тэгш хэмийг тодорхойлох чухал үүрэг гүйцэтгэдэг ба баруун зүүн дээд доод бүгд 4 ширхэг ургадаг. Ингэж сүүн шүд уналгүйгээр хамгийн түрүүнд ургадаг учраас эцэг эхчүүд анхаарал арчилгаа төдийлэн тавьдаггүй, мөн дөнгөж ургаж буй шүд эрдсээ гүйцэд нөхөж аваагүй байдгаас шалтгаалан амархан цоорч хүндэрдэг байна. Насанд хүрсэн хүмүүсийн дунд авахуулсан шүдний ихэнх хувийг энэ 6-р шүд эзэлдэг нь хүүхэд насанд нь муу арчилж цооруулснаас болдог байна.

Тэгвэл 6-р шүдийг хэрхэн арчилж хамгаалах вэ?
-Хүүхдээ шүдний эмчид 3 сар тутамд очиж шалгуулж байх. Ингэснээр 6-р шүд ургаж байгааг эрт мэднэ.
-Хэрэв ургаж байвал тусгайлсан угаалт заалгаж зөв гүйцэд угааж хэвших.
-Цоорол ихэвчлэн ховилоос эхлэн цааш нэвтэрч тархдаг учир 6-р шүдний цөгц буйлнаас бүрэн цухуйсан үед нь ховил битүүлэгч (fissurit) түрхүүлж хамгаалуулах хэрэгтэй.
-Эцэст нь мэдээж шүдний эмчийн тогтмол хяналтанд явж шүдээ эрүүл байлгах нь өөртөө болон хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа том хөрөнгө оруулалт байх болно.

05/09/2020

ХҮҮХЭД АМТТАНД ДУРЛАХ АНХНЫ АЛХМЫГ ААВ ЭЭЖ, ТА БИД ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ!

Хамгийн нэгдүгээрт анхааруулах нь 100 гр чихэр идсэн хүүхдийн дархлааг дэмжигч цагаан эсийн 40% нь идэвхгүйжиж дарангуйлагддаг. Энэ нь чихэр идсэнээс хойш 30' дараагаас үйлчлээд 5 цагийн турш үргэлжилдэг/via: cbnu.co.kr/.

Цэцэрлэгт чихэр идүүлээд оруулсан хүүхдийн тань дархлааны эс ямар байдалтай байгааг та одоо төсөөлөөрэй.

Хүүхэд тань цэцэрлэгт явж байж л олон нийтийн дундах бактеруудтай танилцаж байж дархлаа нь улам сайжирна. Энэ үед нь өөрсдөө амттан өгч цагаан эсийг нь дарангуйлчихаад нус нь гоожлоо, ханиад хүрчихлээ, цэцэрлэг тохирохгүй нь гээд гаргадаг.

Утаа, агаарын бохирдолын энэ их дарангуйлалын дээрээс нэмж чихрээр бүү дарангуйлаарай. Өвдөж уйлахыг та аргалж чадахгүй, чихэр нэхэж уйлахыг анхнаас аргадаж болно оо доо.

Ер нь бол хүүхдийг ээжийн гэдсэнд байх үеэс л эрүүл хооллолтондоо анхаарах хэрэгтэй юм.

👆 Чихэр, давс их, газтай, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд нь илчэг их тул түүнээс авсан илчлэгийг задлахын тулд хүүхэд сэтгэл санаа бие махбодийн хувьд маш тогтворгүй, АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТГҮЙ, НОЙРОНД МУУ болдог.

👆 Яваандаа энэхүү илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, түүгээр зогсохгүй хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

👆 Чихэр, шарсан төмс, газтай ундааны замбараагүй хэрэглээнээс хүүхдийн цусанд элсэн чихрийн хэмжээ ихсэж энэ нь аажмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу амархан хүрдэг болохоос гадна булчин шөрмөс чилж өвддөг амархан уйлж унжийдаг, тодорхой биш зовиур хэлж гоншигнодог болдог.

👆 Амттан хэмээх хүнсний хэрэглээ ихдэснээс шалтгаалж мах идэх дургүй болдог. Энэ нь нэг талаас цаанаасаа дуршилгүй нөгөө талаас шүдний өвчлөл их байна гэсэн үг. Шүд өвдсөн хүүхэд зажлах хүсэлгүй болдог тул мах идэхийг хүсдэггүй.

👆 Хүүхдийн шүд цоорхой байх тусам сэтгэн бодох үйл мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд ч нөлөөлдөг.

Бид хүүхдээ тэмдэглэлт өдрүүдээр түргэн хоолны газар орж "тансаглуулж", чихрээр шагнаж "хайрласны" үр дүнд хүүхдүүд хохирсоор байна!

Хүнсний хэрэглээндээ УХАМСАРТАЙ хандаж гарал үүсэл, орц найрлага, шошгожуулалтын мэдээлийг хянаж хэвших хэрэгтэй байна.

Амттанд дурлах анхны алхмыг аав ээж, эмээ өвөө та бид өөрсдөө л л эхэлж хийдэг!

Г. Төмөрзаяа ( сургалт судалгааны төв)

Address

Ulaanbaatar
15171

Telephone

+97690208585

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аметист шүдний эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share