10/04/2017
Цайруулах эмчилгээ гэж юу вэ?
1) Шүд шарлах
Шүдний өнгө шарлах олон шалтгаанууд байдаг.
-Тетрациклины буюу эмийн нөлөөгөөр шүдний өнгө өөрчлөгдөх
-Амьдралын хэв маяг. Үүнд: тамхи, кофе болон бусад өнгөтэй хүнс хэрэглэх
-Шүдний гэмтэл
-Сувгийн эмчилгээ хийгдсэн шүдний өнгө өөрчлөгдөх гэх мэт.
2) Шүд цайруулах эмчилгээ гэж юу вэ? Ямар механизмаар энэ эмчилгээ явагдах вэ?
Шүд цайруулах эмчилгээ бол шүдний гоо сайхны эмчилгээний үндсэн эмчилгээ юм. Дээр дурьдсан шалтгаануудын улмаас шүдний өнгө өөрчлөгддөг. Шарлах, харлах, саарал болох байдлаар шүдний өнгө хувирна.
Энэ үед шүдний паалан болон паалан доор байх давхаргад карбон молекулууд үүсдэг. Шүд цайруулах эмчилгээ гэдэг нь перекись мөн карбамид периоксидын тусламжтайгаар эдгээр үүссэн карбон молекулуудыг задалж шүд цайралт явагдахыг хэлнэ. Перекись задрах үед хүчилтөрөгчийн атом үүсдэг. Үүссэн хүчилтөрөгчийн атом нь паалангийн призмүүдийн дундуур чөлөөтэй нэвтэрч карбон молекулуудыг задална.
3) Шүд цайруулах эмчилгээ хортой юу?
Шүд цайруулах эмчилгээ хоргүй. Энэ үед шүдний бүтэц өөрчлөгдөхгүй. Гол нь шүд дотроосоо цагаарч ирдэг. Цайруулах бодис маань жижиг молекулууд болон задарч шүдний гүнд нэвтэрч ороод бүх л чиглэлд тархдаг.
Олон судалгаа, шинжилгээ хийгдсэн бөгөөд перекись нь шүдний паалан, тугалмай мөн ломбыг гэмтээдэггүй нь батлагдсан байна.
4) Шүд цайруулах эмчилгээ өөр ямар ач холбогдолтой вэ?
АНУ-ын ''Ультрадент'' фирмийн шүд цайруулах эмчилгээ нь шүдийг цайруулаад зогсохгүй мөн шүд цоорохоос урьдчилан сэргийлж паалангийн бөх бат чанарыг бичил түвшинд нэмэгдүүлдэгээрээ онцлог юм.
5) Эмчилгээний үргэлжлэх хугацаа
5 удаагийн ирэлт 1 курс эмчилгээ болох бөгөөд нэг удаагийн эмчилгээний үргэлжлэх хугацаа 45минутаас 1цаг үргэлжилнэ.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа :)
Холбоо барих утасны дугаар: 311785, 99000085