Germon Dental

Germon Dental Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Germon Dental, Dentist & Dental Office, Mahatma Ghandi Road, Ulaanbaatar.

-Урьдчилан сэргийлэх үзлэг,зөвөлгөө
-Шүдний эмчилгээ, сувгийн эмчилгээ
-Согог заслын эмчилгээ (Бүрээс, венеер)
-Мэс заслын эмчилгээ( Имплант, шүд авалт)
Даваа-Бямба 10:00-18:00

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан хотхон
Утас: 77404488, 99098230

12/01/2026

-Урьдчилан сэргийлэх үзлэг,зөвөлгөө
-Шүдний эмчилгээ, сувгийн эмчилгээ
-Согог заслын эмчилгээ (Бүрээс, венеер)
-Мэс заслын эмчилгээ( Имплант, шүд авалт)
Даваа-Бямба 10:00-18:00

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан хотхон
Утас: 77404488, 99098230

🤩
19/10/2022

🤩

25/07/2017

Сайн байцгаана уу? Манай "page хуудсыг" сонирхож LIKE дарсан та бүхэндээ баярлалаа. Бид хэдийнээ 600 (Y) хүрсэн байна.

Та бүхэн одооноос шүдтэй холбоотой бүхий л төрлийн авахыг хүссэн мэдээллээ чатаар холбогдож мөн манай эмнэлэг дээр ирж эмчийн зөвлөгөө авах боломжтой.
✓ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ.

Манай хаяг:Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан хотхон 57-02 (Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хажууд)
Утасны дугаар: 99147526, 99336808
Тел: 77404488

-Урьдчилан сэргийлэх үзлэг,зөвөлгөө
-Шүдний эмчилгээ, сувгийн эмчилгээ
-Согог заслын эмчилгээ (Бүрээс, венеер)
-Мэс заслын эмчилгээ( Имплант, шүд авалт)
Даваа-Бямба 10:00-18:00

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан хотхон
Утас: 77404488, 99098230

ЭРХЭМ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД-Өглөө амнаас тань эвгүй үнэр гараад байна уу? Энэ талаар танд бяцхан зөвлөгөөг хүргэе! ✿Өглөө ам...
20/05/2017

ЭРХЭМ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД-Өглөө амнаас тань эвгүй үнэр гараад байна уу? Энэ талаар танд бяцхан зөвлөгөөг хүргэе!
✿Өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх шалтгаан
Оройн хоол идсэнээс хойш шөнө унтаж байх үед шүлс ялгаруулалт багасдаг нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүлс бага байх тусам аман доторх хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийн зөөлөн эдийн үхэжсэн эд эс хүхэр ялгаруулагч бактерийн нөлөөгөөр задарснаар өглөө босоход амнаас тааламжгүй үнэр үнэртдэг. Шүлс нь амны хөндий дэх бактерийг цэвэрлэх үүрэгтэй. Тиймээс шүлс бага байх тусам амнаас өмхий үнэр их үнэртэнэ гэсэн үг.

✿Өглөө амнаас өмхий үнэр үнэртэх явдлаас яаж салах вэ? Юуны түрүүн амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж, өдөрт хоёр удаа эсвэл хооллох бүрийн дараа шүдээ угаахын хамт шүдний утас ашигладаг байх хэрэгтэй. Мөн хэлнийхээ өнгөрийг сайтар хусаж цэвэрлэх хэрэгтэй. Микробын эсрэг шүдний оо, ам зайлах уусмал тэргүүтэн бүтээгдэхүүн хэрэглэх нь таагүй үнэр үүсэхэд нөлөөлдөг хүхэр агуулсан нэгдлийг саармагжуулдаг. Гэвч энэ нь өглөө амнаас эвгүй үнэр үнэртэх явдлыг тэр дор нь зогсоодог зүйл биш. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг хатуу тогтсон дэглэм болгох учиртай юм.

✿Өглөө амнаас таагүй үнэр үнэртэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Өглөө босоход амнаас өмхий үнэр үнэртэхээс сэргийлэх гол зүйл нь амны хөндий цэвэр байх явдал юм. Хэрвээ амны таагүй үнэр бактериас үүдэлтэй бол энэ арга маш их ач тустай. Түүнчлэн бактери үүсэх таатай орчин болох хүчиллэг орчинг бүрдүүлэхгүй байхад анхаарах учиртай. Ам хуурай байх нь бактерийн өсөлтийг дэмждэг учир унтаж байхдаа ч амны хөндийгөө чийглэг байлгах нь чухал юм. Ам зайлах уусмал сонгохдоо спирт агуулаагүйг сонго, учир нь түүнд агуулагдах спирт нь амны хөндийг хуурайшуулдаг. Хэрвээ та амаараа амьсгалдаг бол ингэх нь амны хөндийг хуурайшуулснаар бактери үржих шалтгаан болдгийг санаарай.

✎ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ!
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ Л ГАРТ БАЙНА. Амны хөндийн ариун цэврээ сахиж байгаарай. ✎

20/05/2017

ТАНЫ АМНЫ ХӨНДИЙН АРИУН ЦЭВЭРТ-Амны эвгүй үнэрийг арилгах гэрийн нөхцөлд хийх аргууд:

☞1. Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө, оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн эвгүй үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

☞2. Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу, ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм.

☞3. Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, өтгөн хатахаас сэргийлж, цэрийг цэвэрлэдэг. Өдөр бүр өглөө, оройдоо тус бүр нэг аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүсэлтэй амны хөндийн үнэрийг арилгаж чаддаг.

☞4. Жүрж нь исгэлэн амттай, элэг ходоодонд сайн нөлөө үзүүлж, анхилам сайхан үнэрээрээ өмхийг арилгах чадавхитай. Шинэ жүржийг хальслаад сайтар зажлаад удаан залгиж идэхэд, архи уусны дараах амны хөндийн муухай үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.

☞5. Цай буюу цайны навч нь ханиадыг зогсоох, шингээлтэд туслах, сэтгэл сэргээх, бухимдлыг тайлах, шандуурахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн цайгаар амаа зайлах юм уу 6 грамм цайны навчийг сайтар зажлаад шимээд байхад сармис болон хонины мах идсэнээс болсон амны хөндийн муухай үнэрийг арилгаж чаддаг байна.

☞6. Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж, ханиадыг зогсоох, амны хөндийн муухай үнэрийг арилгах, шүд өвдөхийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Заарт гавирын 3-5 хүйс цэцгийг амандаа хийгээд сайтар зажилж шимэх юм уу, 10 гаруй хүйс заарт гавирын цэцгийг аягатай буцалсан усанд дэвтээж хорхоглоод, хөрсөн хойно нь амаа зайлахад хэрэглэнэ. Энэ арга амны хөндийн муухай үнэрийг арилгахад тун үр ашигтай үйлчилдэг байна.

✓ХЭРЭГЛЭХЭД АМАРХАН БӨГӨӨД БИДЭНД ТУСТАЙ БАЙГАА БИЗ? Эрхэм та одооноос шүдээ сайн угааж, амныхаа хөндийн ариун цэврийг сахиж хэвшээрэй.

20/05/2017

Амны эвгүй үнэр, түүнийг хэрхэн арилгах вэ?
Эрхэмсэг гоо бүсгүй, эрч хүчтэй залуучуудад тохиолддог хамгийн наад захын асуудал бол яахын аргагүй "амны эвгүй үнэр" юм. Амны эвгүй үнэр нь таны амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байгаагаас үүсдэг юм шүү.

Иймээс энэ асуудалд орсон хүмүүс, ороогүй ч гэсэн цаашид сэргийлэхийн тулд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

№1 Шүдээ тогтмол угаа
✮Хоолны үлдэгдэл амны хөндийд үлдэж, удаан хугацаанд байснаас үүдэн амнаас эвгүй үнэр гарах тохиолдол байдаг. Тиймээс өглөө, оройдоо шүдээ тогтмол угааж байх нь хамгийн энгийн дүрэм юм. Мөн бүх хэсгийг сайтар угааж өгөх хэрэгтэй бөгөөд шүдний сойзоо зөв сонгох хэрэгтэй билээ.

№2 Хэлээ угаа
✮Шүдээ угааж дууссан бол хэлээ заавал угааж хэвшихийг зөвлөе. Амнаас эвгүй үнэртэх гол шалтгаануудын нэг нь хэлэн дээрх бактерт өнгөрөөс үүдэх нь ч байдаг шүү. Иймд хэл угаагчийг зөв ашиглан, сайн гэгч нь угааж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, бардам алхаарай.

№3 Шүдээ өдөр бүр шүдний утсаар цэвэрлэ
✮Өдөр бүр шүд цэвэрлэгч утсыг ашиглан, шүдний засвар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэснээр эвгүй үнэр дарагдаж, бүхэл өдрийн турш сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Шүдний завсар удсан хоолны үлдэгдэл амны эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг тэр чигт нь үгүй хийж, шүд цоолох аюулд хүргэдэг.

№4 Ам зайлагч
✮Энэ нь шүдний утастай ижил төстэй бөгөөд амны эвгүй үнэрийг дарахад ихээхэн нөлөөтэй аж. Шүдээ, хэлээ угаахаасаа өмнө амаа зайлах ёстой байдаг. Энэ нь амны хөндий дэх бактерийг устгаж, гадагшлуулах үйлчилгээтэй.

№5 Бохь зажил
✮Жимстэй, гаатай гэхчлэн хүмүүс өөрийн дуртай бохийг сонгон, амны эвгүй үнэрээ дарах нь элбэг байдаг. Гэвч цаг ямагт бохь зажлах нь амны хөндийд сөргөөр нөлөөлж, эвгүй үнэрийг улам даамжруулах тохиолдол ч бий. Түүнчлэн шөнө оройн цагаар, хоосон ходоодон дээр бохь зажлах нь ходоодыг ажиллуулж, хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай.

№6 Амаа байнга чийгтэй байлга
✮Өглөө сэрэхэд амнаас тань эвгүй үнэр ихээр ханхалж байдаг биз. Энэ нь амны хөндий хуурай байснаас үүдэлтэй юм. Тиймээс өдөрт их хэмжээний ус байнга ууж, сэргийлээрэй.

№7 Тамхинаас татгалз
✮Тамхи хэмээх хорт зуршил нь хүний биед хор хөнөөл ихтэй гэдгийг бид мэддэг боловч татгалзаж чадалгүй өөрийгөө хуурсаар байдаг билээ. Гэхдээ та өөртөө итгэлтэй, хүний өөдөөс эгцлэн харж, хүссэн бүгдээ хэлэхийг хүсвэл тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи нь амны хөндийг эвгүй үнэрт автуулж, бактерийг бий болгодог байна.

№8 Халуун ногооноос татгалз
✮Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь амны хөндийг эвгүй үнэртэй болгоод зогсохгүй хөлс ялгаралтыг нэмэгдүүлж, үнэр оруулдаг муу талтай. Иймд аль болох давс ихтэй, хурц амтлагч бүхий хоол хүнснээс татгалзах нь зүйтэй.

№9 Кофе болон архи уухаа багасгах
✮Химийн найрлагатай эдгээр зүйлс таны аманд ормогцоо л бактерийг хэдэн мянгаар нь үржүүлж байдаг. Хэрэв яах ч аргагүй уусан тохиолдолд нэг халбага хүнсний содыг 8 халбага устай хольж, амаа 30 минут зайлаарай. Мөн уух зүйлсийнхээ жагсаалтанд ногоон цайг оруулж өгвөл зүйтэй. Учир нь ногоон цайны найрлагад бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг байна.

№10 Шинэхэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
✮Витамин С-ээр баялаг жимснүүд болон хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж хэвших нь таны амны хөндийг бактериас хамгаалж, устгадаг. Ингэснээр амнаас тань эвгүй үнэр бус, шинэхэн жимсний тааламжит үнэр сэнгэнэж, таны өөртөө итгэх итгэлийг сэргээж өгөх болно.

№11 Эмчид үзүүлээрэй
✮Хэрэв эдгээр аргыг хэрэглээд үр дүнгээ төдийлэн өгөхгүй байвал эмчид хандан, яг юунаас болж байгааг нь нарийн оношлуулж, эмчилгээ хийлгээрэй. Амны эвгүй үнэр гэдэг нь таны дотор эрхтэн, ялангуяа ходоод, элэг, бөөр өвчилсөн, шархалсан тохиолдолд үнэртдэг. Мөн таны амнаас эвгүй үнэр гардаггүй, шүд тань хорхойтоогүй байсан ч гэсэн эмчид очиж ерөнхий оношлогоо, шүднийхээ ариун цэврийг шалгуулж болно шүү.

ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ
Манай "Germon Dental" эмнэлэг нь ажлын өдрүүдэд 17:00 цаг хүртэл, хагассайн өдөр 16:00 цаг хүртэл ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэндийг хүргэе!Манай пейж хуудсыг сонирхож байгаа та бүхэндээ баярлалаа. Бид одооноос...
29/04/2017

Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэндийг хүргэе!Манай пейж хуудсыг сонирхож байгаа та бүхэндээ баярлалаа. Бид одооноос энэхүү пейж хуудсыг идэвхтэйгээр ажиллуулж, та бүхэндээ хэрэгтэй шүдний зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байх болно. Бидэнтэй хамт байгаарай.

❀Манай шүдний эмнэлэг өнөөдөр 16:00 цаг хүртэл ажиллахыг дуулгахад таатай байна. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. ❀😃

Address

Mahatma Ghandi Road
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+97677404488

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Germon Dental posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Germon Dental:

Share