25/09/2025
woow 👏👏👏
4 настай, эмэгтэй хөөрхөн үйлчлүүлэгчийнхээ хоншоорын сүүн төвийн үүдэн 2 шүдийг "Indirect Composite Shell Crown" буюу амны гадна ломбоны материал ашиглан шууд бус аргаар цөгц хийн сэргээлээ.
Тус эмчилгээний явц нь хүүхдэд өвдөлт, айдас үүсгэхгүй, маш богино хугацаанд буюу 2 ирэлтээр хийгддэг, хүүхдийн амыг удаан хугацаагаар ангайлгаж ядраахгүй, залхахгүйгээрээ онцлог.
Тус эмчилгээнд цөгцийг босгохдоо Centech LLC-ын ESTELITE ASTERIA A1B материалыг, цөгцийг наахдаа Estelite universal flow A1 материалыг ашиглав.
Индранил шүдний төв эмнэлгийн Хороолол салбарын Хүүхдийн нүүр ам судлаач эмч А.Халиун:
Хүүхдүүд ч гэсэн насанд хүрэгчдийн адил шүдээ хэрхэн харагдаж байгаад санаа зовдог. Шүдний гоо зүй нь хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг юм шүү. Сүүн үүдэн шүд нь хүүхдийн хоол идэх, ярих, өөртөө итгэлтэй байх, инээмсэглэхэд чухал ач холбогдолтой учраас унана, солигдчихно гэж битгий үл хайхраарай.