10/04/2026
🔥🔥🔥woow яаж 2 сар вэ? гэдэг хүмүүс мань хараарай 💃🏻🤩
Гажиг заслын эмчилгээ үнэхээр гайхамшигтай.
Хүний нүүрний төрхийг нүдэн дээр өөрчилж, өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн өгдөг онцгой эмчилгээ юм.🫶🏻
Мэдээж энэ үр дүн зөвхөн эмчээс шалтгаалахгүй.☺️
Зөв онош, зөв төлөвлөгөө, эцэг эхэд өгсөн зөв ойлголт…😇
Мөн хүүхэд болон гэр бүлийн оролцоо хамгийн чухал.💚
Энэ бяцхан хүү анх ирэхдээ аль хэдийн өөрийн нүүрний өөрчлөлтийг мэдэрсэн, өөртөө итгэл нь буурсан байдалтай байсан.🙃
Ээжийнх нь санаа зовнилыг сонсоод, цаг алдалгүй зөв чиглүүлж чадвал нүүрний төрхийг нь засаж чадна гэж зорьсон.✌️
Үр дүнд нь — ердөө 2 сарын дотор🔥 шаамий зуултыг засаж, илүү өөртөө итгэлтэй инээмсэглэл бэлэглэж чадлаа.🎖️Нүүрний төрх нь бүр гоё болсон сошиалд хамаагүй тавьж болдоггүй юм 👀☺️
Хэрвээ цаг алдаж орхисон бол мэс заслын заалттай болох,
цаашлаад нийгэмд өөртөө итгэлгүй өсөх эрсдэлтэй байж болох байсан.🧐
👌Тэр бүхнээс урьдчилан сэргийлж чадсан гэж бодохоор😇😇😇
энэ мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага, бас бахархал нь бүр илүү мэдрэгддэг.🤩😍🫶🏻
🦷 Зарим эмчилгээ зөвхөн шүдийг биш,
хүний ирээдүйг өөрчилдөг.💃🏻👩⚕️🦷
Хөөрхөн хүүгийн эцэг эх, ялангуяа 2эмээд нь (сайн шаардлага тавьсан гэсэн), мөн зөв чиглүүлж явуулсан мэргэжил нэгт эмчилгээний эмчид нь баярлалаа 😍