Note.mn

Note.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Note.mn, Ulaanbaatar.

29/10/2025

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах уу?

#Хууль #шудрагаёс

14/10/2025

Гадаадын хөрөнгө оруулалттай оффшор бүсэд бүртгэлтэй компаниас хууль бус хандив авч, сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан УИХ-ын гишүүн Э.Болормааг эргүүлэн татах уу?

#зөрчигч #МАН
Note.mn

100 жилийн өмнө Гүн Август Ларрсон бидний тухай ном бичихдээ:Монгол оронд бүх газар нутаг нь ард түмнийх буюу улсынх. Нэ...
04/08/2025

100 жилийн өмнө Гүн Август Ларрсон бидний тухай ном бичихдээ:
Монгол оронд бүх газар нутаг нь ард түмнийх буюу улсынх. Нэг газрыг тусгайлан эзлэх эрх хэнд ч үгүй. Эгэл жирийн ардын мал хаа газраа бэлчинэ. Хамгийн эхэлж буусан айл тэндээ давуу эрхтэй. Монголчууд газар тариалан дагнаж эрхлэхийг хүсэхгүй. Гахай тахиа тэжээх дургүй. Малаараа л бүх хэрэгцээгээ хангана. Ахуй амьдралынхаа хэрэгцээт бүхнийг өөрсдөө л хийнэ. Хүн бүр бүтэн өдөр ажилтай, амсхийх завгүй хөдөлнө. Гэхдээ эрэгтэйчүүд бага ажилтай харагдавч гэр орны гол чухал асуудлаа л мэддэг. Монголчууд ганган хээнцэр чамин тансаг амьдард дургүй, энгийн амьдарч чанартай хүнс л хэрэглэдэг болохоор бүгд эрүүл чийрэг юм бүхэнд шаламгай, Чингис хааны үед Европыг бүхэлд нь шахуу эзэлж явахдаа баян тансаг орд харш үзээ л биз. Гэвч дайнаас буцаж ирээд эсгий гэртээ эгэл тайван л амьдарцгаасан. Монгол хүүхнүүдийн ихэнх нь сайхан царайтай, эрүүл гэрэлтсэн арьстай. Европын хүүүхнүүд дөч гараад тунчиг хурдан өтөлдөг нь хот газар шигүү сууж эрүүл агаар дутсаных. Монголын хээр талын агаар содон сайхан үнэртэй.
Монголчууд эрүүл агаарт дураар амьдарна. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нас ахисан ч залуугийн сайханаа хадгалсаар явна. Ер нь л барууны ёс суртахууны ойлголттой Европ бүсгүйчүүдийг монгол хүүхнүүдтэй харьцуулах ч юм биш. Давхар ёс суртахуун гэж байдаггүй. Энэ ард түмэн ёс суртахууны хамгийн сайхан төлөвийг өсөх бага наснаас олж түүнээсээ хазайлгүй явсаар өтөлнө. Их сайхан даруулгатай хүмүүжлээр үр хүүхдээ өсгөнө., гайхалтай. Монгол хүүхэд бүр амьдрал дунд өсч торних учир хотын хүүхэдтэй адилгүй. Олон зүйлийг амьдралаас таниж мэдсэн учир хэзээ ч хаа ч газардахгүй. Ахмад хүнээс эмээнэ гэж жигтэйхэн.
“Монгол гүн Ларссон” (1870-1957) Шведийн иргэн. Тэрбээр Монгол оронд 35 жил амьдарчээ.

18/07/2025

Та бүхэн минь аялахдаа үер уснаас болгоомжлоорой, ялангуяа уулын үерийн ус харагдаж байгаа шиг биш байдаг шүү‼️ маш хүчтэй урсгалтай, мод, зарим хад чулуу гэх мэт урсаж байдаг, тэдгээрт цохиулбал амь нас эрүүл мэндэд аюул учирч болзошгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар: НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ  УИХ-ын  хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээн...
17/07/2025

Ерөнхий сайд Г.Занданшатар:
НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.

Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ”гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна.

Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй.
Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно.

Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй.

15/07/2025

#Сошиал

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Тайга фестиваль" 2025.07.14-20 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.Энгийн тасалбарын үн...
14/07/2025

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд "Тайга фестиваль" 2025.07.14-20 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энгийн тасалбарын үнэ 25.000-40.000₮, VIP тасалбарын үнэ 150.000₮, ,7 хоногийн багц тасалбар 200.000₮ үнэтэй www.shopy.mn худалдаалагдана байна.

22/06/2025

НЕБ-ын 11-р сургуульд 10,000,000 төгрөг өгч ордог уу‼️

#ЭЕШ #Сургууль #Шалгалт #Авлига

19/10/2024

Ханадаггүй юм бн л даа.

Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр ...

18/10/2024

Ямар шинжээч гэхээрээ будаг замасктай хачин автобусыг шинэ гэж дүгнэдэг бнаа😡

Ц.Батхуяг: Сонгуулийн хорооны даргаар ажилласан М.Жанболатыг АТГ шалгуулна.Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан одоог хүрт...
18/10/2024

Ц.Батхуяг: Сонгуулийн хорооны даргаар ажилласан М.Жанболатыг АТГ шалгуулна.

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна. Хурлын танхимд эх баригч хоёр намын ширүүхэн маргаан өрнөж байна. АН-ын дарга Ц.Батхуяг: "АН зүгээс сонгууль эхлэх үеэс МАН-ыг хууль биелүүлэхийг хүссэн. Хэдэн тэрбум төгрөгөөр иргэдийн саналыг худалдан авсан. Орой 19 цагт Оюут багт нэр дэвшиж байсан 4 нэр дэвшигч үйлдэл дээрээ баригдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл хийсэн. Цагаанчулуут багийн засаг дарга Б.Мөнхзаяа түрээсийн орон сууцад үнэгүй амьдардаг ба сонгуулийн сурталчилгааны үед мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан" гэдгийг хэлж байна. МАН-ын гишүүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эцсийн шийдвэр гартал Төлөөлөгчөөр тооцохгүй байхыг Аймгийн ИТХ-ын даргаас хүсэж сонгуулийн хорооны даргаар ажилласан М.Жанболатын АТГ шалгуулна гэлээ. МАН-ын Төлөөлөгч нар АН бүлгийн хийсэн мэдээллийг няцааж, Анхдугаар хуралдааныг үргэлжлүүлэхийг удаа дараа анхааруулсаар байна.

18/10/2024

"Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж хэн бэ?

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон 2022.12.16-ны өдрөөс хойших хугацаанд улс төрд нөлөө бүхий этгээд нь хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12-20 жилийн хорих ял онооно гэж заасан. "Улс төрд нөлөө бүхий этгээд" гэдэгт дараах албан тушаалтнуудыг ойлгоно:

🔹Монгол Улсын Ерөнхийлөгч;
🔹УИХ-ын гишүүн;
🔹Монгол Улсын Ерөнхий сайд;
🔹Засгийн газрын гишүүн;
🔹Дэд сайд;
🔹Үндсэн хуулийн цэцийн гишүүн;
🔹Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
🔹Улсын дээд шүүхийн шүүгч;
🔹Улсын ерөнхий прокурор;
🔹УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга;
🔹Аймаг, нийслэлийн Засаг дарга;
🔹Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга;
🔹Яамны Төрийн нарийн бичгийн дарга;
🔹Засгийн газрын агентлагийн дарга.

Дээрх албан тушаалтнуудын үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар зохицуулсан. Өмнө нь хэрэг хялбаршуулан шийдэх, дээд тал нь 3 жил хорих практик байв.

Address

Ulaanbaatar
11976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97688015730

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Note.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share