Тайшир Дентал клиник

Тайшир Дентал клиник TAISHIR DENTAL CLINIC

08/05/2024
Эрхэм хүндэт Та нартаа Ирж буй 2024 ондоо аз жаргалаар бялхаж, од хиймориор бадарч, ажил бүтээлээрээ тэргүүлж, эрүүл сар...
31/12/2023

Эрхэм хүндэт Та нартаа Ирж буй 2024 ондоо аз жаргалаар бялхаж, од хиймориор бадарч, ажил бүтээлээрээ тэргүүлж, эрүүл саруул, өнөр өтгөн байж, сэтгэлийн амар амгаланг эдлэх болтугай гэж ерөөе. ШИНЭ оны мэнд хүргэе😁

👩🏻‍⚕️🦷Үйлчүүлэгч нарынхаа хамгийн их хийлгүүлдэг эмчилгээнүүдээ 4 багц болгон та бүхэнд санал болгож байна. 😊✨✨✨БАГЦААР ...
26/09/2023

👩🏻‍⚕️🦷Үйлчүүлэгч нарынхаа хамгийн их хийлгүүлдэг эмчилгээнүүдээ 4 багц болгон та бүхэнд санал болгож байна. 😊

✨✨✨БАГЦААР СОНГОВОЛ ИЛҮҮ ХЭМНЭЛТТЭЙ!

✅Туршлагатай мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅Найдвартай, түргэн шуурхай
✅Өвдөлтгүй эмчилгээ

☎️ Цаг авах утас: 91977070

🕐Даваа-Ням 10:00-20:00

📍 Яармаг Хангарди сити2 р байр

Туулай жилийн анхны бэлэг 🤩    Шүд цайруулах эмчилгээндээ хямдрал зарлаж байна. үндсэн үнэ нь 250.000 с хямдраад 200.000...
27/02/2023

Туулай жилийн анхны бэлэг 🤩 Шүд цайруулах эмчилгээндээ хямдрал зарлаж байна.

үндсэн үнэ нь 250.000 с хямдраад 200.000 болоо
2023.03.08-г дуустал та яараарай 🤗

Шүд цайруулалт гэж юу вэ? Шүд цайруулалт гэдэг нь тухайн хүний шүдний төрөлхийн өнгө болон түүнээс илүү цайруулсан түвшин хүртэл сэргээж өгдөг нэгэн төрлийн гоо сайхны эмчилгээний арга юм. Шүдний өнгө алдалтын шалтгаан нь шүдний паалангийн хэсэгт нэвчсэн цай, кофе, дарснаас үүссэн толбыг хэлэх ба цайруулах эмчилгээ нь тэдгээрт нөлөөлөн цайруулдаг.

☎️ 91977070
Хаяг: ХанУул дүүрэг 4-р хороо Хангарди сити 2 хотхон

Сар шиндээ сайхан шинэлээрэй
21/02/2023

Сар шиндээ сайхан шинэлээрэй

 🐰
20/02/2023

🐰

07/02/2023

Шүд цоорох өвчин

Тодорхойлолт:

Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд эмгэг өвчин зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.

Шинж тэмдэг:

Шүд цоорох өвчний гурван үндсэн шинж тэмдэгүүд нь: шүд өвдөх, чихэрлэг, халуун, хүйтэн зүйлээс шалтгаалан шүд хэт мэдрэгшиж хага таших, юм зажлахад өвдөх

Шалтгаан:

Бидний амны хөндийд маш олон төрлийн нян бактериуд орших бөгөөд нянгийн үйл ажиллагаанаас болж шүдний гадаргуу дээр наалдамхай зунгааралдсан нимгэн давхарга, бүрхүүл үүсдэгийг бид шүдний өнгөр гэдэг. Бид хоол хүнс идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задлаж хүчил үүсгэдэг. Тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн гадаргуугийн хамгаалах давхрагыг уусгаж гэмтээдэг. Гэмтсэн хэсгээр шүдний хатуулаг эрдэс давсууд алдагдаж улмаар томоохон хөндий болон шүд цоордог. Шүд цоорох өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрэн шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясжмаг эдийг гэмтээн шүдний хөндийрүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг.

🧑🏼‍⚕️Оношилгоо:

Шүдний эмч амны хөндийн иж бүрэн үзлэг ба рентген зургийн шинжилгээгээр шүдний цоорлын хүндрэлийг хэр түвшинд байгааг ялган оношилно.

Эмчилгээ:

Насанд хүрэгчдэд шүдний эмч шүдний ховил хонхорыг таглан сийлант ломбо тавьж болно. Энэ нь шүдний паалан гэмтэж цоорохоос урьдчилан сэргийлнэ. Харин шүдний паалан нэгэнт нөхөн сэргээгдэхгүй болтлоо гэмтсэн бол шүдний ломбоор ломбодож сэргээнэ. Цоорол хүндэрсэн тохиололд шүдний сувгийг мөн эмчилгээ хийж таглаж ломбодно.
Хүүхдэд сүүн ба байнгын шүдийг аль алийг нь урьдчилан сэргийлэлтийн зорилгоор сийлант ломбоор битүүмжилж болно. Мөн цоорлоос хамгаалах фторт түрхлэг сүүн болон байнгын шүдэнд түрхэнэ.

Хүндрэл:

Хэрэв шүдийг эмчлэхгүй байх юм бол шүд цоорлын хүндрэл ноцтой хэмжээнд хүрнэ. Эцэстээ шүдний цоорол бүх шүдийг хамран тархаж гэмтээнэ. Мөн цоорлын халдвар орчны эдэд тархасны улмаас амны хөндийн буглаа, нэвчээс үүсгэн хүндэрч болно.

Урьдчилан сэргийлэлт:

Шүдний цоорлоос сэргийлэх тулд Үүнд:
• Шүдээ тогтмол угааж завсрыг нь утсаар цэвэрлэх нь амны хөндий дэх нян бактерийн хэмжээг бууруулна
• Чихэрлэг амттан бага хэрэглэх нь хүчил ялгаралтыг бууруулж шүдийг хамгаалах чухал нөлөөтэй
• Фтортой оо хэрэглэх нь шүдний пааланг бат бөх болгохын зэрэгцээ хөнөөлт нянгуудыг устгана. Мөн шүдийг дахин эрдэсжүүлэх фтор эмчилгээ хийх
• Нянгийн эсрэг ам зайлагч шингэн хэрэглэх нь цоорлын шалтгаан болох нянгийн тоо хэмжээг бууруулах сайн талтай

Хаяг : Хануул дүүрэг 23-р хороо Хангарди сити-2 1552-р байр

Холбогдох дугаар : 91977070

🎄Айлчлан ирж буй 2023 ондоо аз жаргал, инээд хөөр, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Шинэ жилийн баярын мэнд х...
31/12/2022

🎄Айлчлан ирж буй 2023 ондоо аз жаргал, инээд хөөр, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

2022.11..14  #Халдвархамгаалалариутгал89912109
14/11/2022

2022.11..14
#Халдвархамгаалалариутгал
89912109

 #Амны салстын афтАмны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хон...
03/11/2022

#Амны салстын афт
Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч гарч болно. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг

#Шалтгаан
Афт шарх гарах шалтгаан нь тодорхой бус боловч үндэс суурь нь биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд лүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин зүйлстэй холбоотой.
Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал
Сөрөг стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
Амны салстын гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
Эрдэс, амин дэм дутагдал (Витамин В12, төмөр, фолийн хүчил гм)
Зарим хүнс ба хүнсний харшил (шоколад)
Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
Зарим эм химийн бодис (ам зайлагч, шүдний оо) зэрэг болно.
Мөн дархлааны өөрчлөлттэй холбоотой суурь өвчинүүд болон ДОХ-ын үед афт гарах нь олон.

#Шинж тэмдэг
Ихэнх афт дугуй, зууван дугуй хэлбэртэй цайвар шаргал өнгөрөөр хучигдсан улайсан хүрээтэй байдаг. Хэлний дор, буйл, хацар, уруулын дотор талын салстад эсвэл зөөлөн тагнайд гарч болдог. Шалбархай гарах хэсэгт 1-2 хоногийн өмнө өвдөлт өгдөг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?.
Хоол хүнсэндээ анхаарал хандуулаарай- Амны хөндийг цочроож байгаа хоол хүнсийг хэрэглэхгүй байх. (Самар, чипс, халуун ногоо, давслаг хоол хүчиллэг жимс)
Эрүүл хоолыг сонгоорой- Шим тэжээлийн дутагдлаас сэргийлж ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн идээрэй.
Стрессээ бууруулах
Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах- Амны хөндийг хоол идсэний дараагаар өдөр тутамдаа угааж цэвэрхэн байлгах. Буйланд цочруул үүсгэхээс сэргийлж зөөлөн үстэй сойзыг хэрэглэх мөн “sodium lauryl sulfate”-н найрлагатай шүдний оо, ам зайлагч хэрэглэхээс татгалзаарай.
Эмчилгээ
Ихэнх хүмүүст цөөн, жижиг шарх үүсдэг тул эмчид үзүүлэх, тусгайлан эм хэрэглэх шаардлагагүй, аяндаа эдгэрнэ. Харин өвдөлтийг багасгахын тулд хэт халуун, хурц амтлагчтай, шорвог хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй болов уу. Мөн шингэн зүйл уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй.

☎️ 91977070

Address

Хангарьд сити 2
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 11:00 - 21:00

Telephone

+97691977070

Alerts

Be the first to know and let us send you an email when Тайшир Дентал клиник posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Тайшир Дентал клиник:

Share