15/04/2026
🦷 АМНЫ ЭВГҮЙ ҮНЭРИЙН ГОЛ ШАЛТГААН БОЛ ШҮДНИЙ ЧУЛУУЖИЛТ
Амнаас эвгүй үнэр гарах нь олон хүнийг зовоодог ч шалтгааныг нь тэр бүр анзаардаггүй. Ихэнх тохиолдолд амны эвгүй үнэрийн гол эх үүсвэр нь шүдний чулуу, өнгөрийн хуримтлал байдаг.
🦠 Шүдний чулуу гэж юу вэ?
Шүдийг тогтмол, зөв цэвэрлэхгүй үед шүдэн дээр үлдсэн өнгөр хатаж, эрдэсжиж шүдний чулуу болон хувирдаг. Энэ нь энгийн угаалтаар арилдаггүй бөгөөд буйлны завсар, шүдний ёроолд хуримтлагдсаар олон асуудал үүсгэнэ.
❗ Шүдний чулуунаас үүдэх сөрөг нөлөөнүүд
• Амнаас байнга эвгүй үнэр гарах
• Буйл улайж, цус гарах
• Буйл татагдаж, шүд урт харагдах
• Шүд сулрах, цоорол үүсэх эрсдэл нэмэгдэх
• Цаашлаад шүд унах эрсдэлтэй.
😷 Зарим хүн амны эвгүй үнэрийг ходоод, хоол хүнстэй холбодог ч үнэндээ шүдний чулуу, буйлны үрэвсэл хамгийн түгээмэл шалтгаан байдаг.
✨ Сайн мэдээ гэвэл
Шүдний чулууг мэргэжлийн аргаар цэвэрлүүлснээр:
• Амны эвгүй үнэр арилна
• Буйл эрүүлжинэ
• Шүд илүү цэвэр, гялалзсан болно
• Цоорол, буйлны өвчнөөс урьдчилан сэргийлнэ
🪥 Урьдчилан сэргийлэх зөвлөмж
• Өдөрт 2 удаа шүдээ зөв аргаар угаах
• Шүдний завсрын утас тогтмол хэрэглэх
• 6 сар тутам шүдний эмчид үзүүлж, чулуу цэвэрлүүлэх
• Амны хөндийн эрүүл ахуйг тогтмол сахих
💙 iSmile шүдний эмнэлэгт
орчин үеийн тоног төхөөрөмжөөр шүдний мэргэжлийн содатай цэвэрлэгээг,
шүдний чулуутай хамт өвдөлт багатай, аюулгүй аргаар цэвэрлэж,
амны эвгүй үнэрийн гол шалтгааныг үндсээр нь арилгана.
📞 Цаг захиалах: 7608-9003, 9030-9029
👉 Амны эвгүй үнэрийг түр дарах бус,
👉 Шалтгааныг нь арилгах зөв сонголтыг хий.
👉 Эрүүл ам – өөртөө итгэлтэй инээмсэглэл.
iSmile – амны хөндийн эрүүл мэндийн найдвартай түнш 💙