Maamuu shudnii emneleg 2

Maamuu shudnii emneleg 2 dental clinic

22/11/2019

11 сарын 26 болон 27 ны өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажилна
Цаг авах утас : 94418833 94418834

1.Шүд цоорол гэж юу вэ?  -Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч,...
22/11/2019

1.Шүд цоорол гэж юу вэ?

-Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессыг хэлнэ.

Шүд яагаад цоордог вэ?

-Шүд нь эрдсээ хүчиллэг(рН

ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛ!!! 👇👇🦷👨‍⚕️🎉😁🎄 Шүдний чулуу түүх  ( бүх шүд )🎄Шүдний өнгөлгөө ( бүх шүд ) нийлээд ТА ердөө 30.000 ...
22/11/2019

ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛ!!! 👇👇🦷👨‍⚕️🎉😁
🎄 Шүдний чулуу түүх ( бүх шүд )
🎄Шүдний өнгөлгөө ( бүх шүд ) нийлээд ТА ердөө 30.000 д хийлгээрэй + үзлэг зөвөлгөө үнэгүй!!!
Утас: 94418833

Шүдний чулуу гэж юу вэ ?    Шүдний гадаргуу дээр наалдсан хоол ундны өнгөр удаан хугацаанд хуримтлагдан зузаарч эрдэсжиж...
22/11/2019

Шүдний чулуу гэж юу вэ ?

Шүдний гадаргуу дээр наалдсан хоол ундны өнгөр удаан хугацаанд хуримтлагдан зузаарч эрдэсжиж хатуурснаар шүдний чулуу үүсдэг байна.
Хэдий шүдээ тогтмол угаадаг хүнд ч гэсэн шүдний чулуу үүсч байдаг
Энэ нь шүдний буруу байрлал
Сойз дутуу хүрдэг гадаргуу
Тухайн хүний шүлсний онцлог
Идэж ууж байгаа хүнсний бүтцээс хамаардаг.

Яагаад шүдний чулууг заавал түүлгэж цэвэрлүүлэх ёстой вэ?

Ихэнхдээ шүдний чулуу хүнд өөрт ямар нэг зовиур шаналгаа өгөхгүйгээр үүсдэг тул хүмүүс тэр бүр тоож анхаардаггүй.
Шүдний өнгөр чулуу маш их хэмжээний өвчин үүсгэгч нян бичил биетнүүд агуулж байдаг учираас амны хөндийн нянгийн гаралтай үрэвсэлт өвчнүүд үүсэх цаашлаад үе мөч, зүрх бөөр гэх мэт үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болж байдаг.

Шүдэнд чулуу үүссэнээр
- амнаас эвгүй үнэр гарах
- буйлнаас цус гарах
- шүд хөдөлгөөн орж яваандаа суларч унана
- Түүшин яс шимэгдэнэ
- шүд хооронд зай гарах зэрэг шинжүүд илэрнэ.

Иймд шүдэнд тогтсон өнгөрийг өдөрт 2-3 удаа маш сайн
угаах

-Шүдээ угаахаас гадна хэлний өнгөрийг арилгах

- Ялангуяа орой унтахын өмнө заавал зөв угааж хэвших

- Шүдний энэлэгт 6 сар тутамдаа хянуулж үзүүлж байх.

Сувгийн эмчилгээ гэж юу вэ? Шүд нь мэдрэл судалаар тэжээгддэг амьд эрхтэн юм. Үүнийг нь зөөлц гэдэг ба зөөлц нь цусны су...
22/11/2019

Сувгийн эмчилгээ гэж юу вэ?

Шүд нь мэдрэл судалаар тэжээгддэг амьд эрхтэн юм. Үүнийг нь зөөлц гэдэг ба зөөлц нь цусны судсаар баялаг тул бодисын солилцоо идэвхитэй явагдаж тэжээлийн үүрэг гүйцэтгэж, шүдний эд болон эсийн нөхөн төлжих, дасан зохицох, шүдний ургалт болон сурвалжийн \ёзоор\ хэлбэржилтэнд чухал үүрэгтэй
Уг зөөлцийн үрэвслийн шалтгааны 96 хувийг шүдний цоорол, үлдсэнийг нь гэмтэл, дархлаа зэрэг эзэлнэ. Шүдийг цоорч эхлэнгүүт нь ломбодуулаагүйгээс ихэнхдээ хүндрэн зөөлцийн үрэвсэл үүсч хүчтэй өвдөлт өгч олон хоногоор эмчлүүлж, илүү их зардал гаргах болдог байна.

Мөн зөөлцийн үрэвслийн түвшинд байхад нь эмчлэхгүй бол холбоос буюу шүд эрүүний яс хоёрын хооронд үрэвсэл үүсч хазахад хөндүүр орж, лугшиж өвдөн цааш хүндэрвэл хавдаж, халууран үрэвсэл цааш даамжран ойролцоох яс эд цусруу дамжин үхэлд ч хүргэх аюултай. Тиймээс энэ эрсдлүүдээс урьдчилан сэргийлж эртхэн арга хэмжээ авч байх нь их чухал юм.
Ер ямарч эрхтэн гэмтэж муудаж байгаагаа өвдөлт болон янз бүрийн аргаар эзэндээ дохио өгсөөр л байдаг.
Жишээ нь :
Шүдний хувьд авч үзэхэд
-эхлээд өнгө нь өөрчлөгдөнө
-чихэрлэг зүйл идэхээр мэдэрч сануулна
- халуун хүйтэн зүйл идэхээр өвдөнө
- шөнө орой тасралтгүй янгинаж өвдөнө
- архагшин дархлаа суларахаар сануулж өвдөнө
-хавдах
гэх мэтийн дохиог таньд өгсөөр л байна.

Сүүн шүд нь Байнгын шүдийг бодвол илүү хурдан хүндэрч хавддаг тул эцэг эхчүүд маш сайн анхаарч тогтмол шүдийн угааж өгч шүдний эмнэлэгт 3- 6 сар тутамдаа үзүүлж байх хэрэгтэй

Шүдний цоорол гэж юу вэ ?Шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг проце...
22/11/2019

Шүдний цоорол гэж юу вэ ?

Шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг шүд цооролт гэдэг.

Шүдний ломбо гэж юу вэ?

Ломбо гэдэг нь тухайн шүдний анатомийн хэлбэр, үйл ажиллагааг сэргээх зорилгоор шүдэнд үүссэн хөндийг зориулалтын материалаар чигжиж дүүргэн, шүдийг бүрэн бүтэн болгохыг хэлнэ.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон үе
- Энэ нь зовиургүй зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлдэг. Цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол
- Шүдний паалан гэмтэж эхэлсэн байдаг. хүнд ямар нэг зовиур илэрдэггүй

Дунд цоорол
- Шүдний паалан гэмтэж жижиг хөндий үүсч эхэлнэ. Үе үе хүйтэнд мэдрэг болж эхэлдэг

Гүн цоорол
-Энэ үед шүд халуун хүйтэн , исгэлэн , чихэрлэг зүйл идэхэд мөн цоорлын том хөндийтэй учир хоол хүнсний зүйл ороход өвдөлт өгдөг.

Address

СБД 7-р хороо Грентологийн үндэсний төв 2 давхар 206
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97699239909

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Maamuu shudnii emneleg 2 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share