02/02/2026
12 сарын дараах үр дүн
Гажиг заслын эмчилгээний үр дүн дараах олон хүчин зүйлсээс шалтгаалдаг:
1. Үйлчлүүлэгчийн нас – Хүүхэд болон өсвөр насанд явагдсан эмчилгээ ихэнхдээ илүү хурдан, үр дүнтэй байдаг. Насанд хүрэгчдэд яс, эдийн хатуу байдал нь хөдөлгөөнд саад болдог.
2. Гажгийн төрөл ба хүндрэлийн түвшин – Хөнгөн гажгийг засах нь хүнд хэлбэрийн гажигтай харьцуулахад хурдан, хялбар байдаг.
3. Эмчилгээний төлөвлөгөөний зөв байдал – Үнэн зөв онош тавьж, тухайн өвчтөнд тохирсон оношилгоо, төлөвлөгөөг гаргаснаар үр дүн өндөртэй болдог.
4. Эмчийн ур чадвар, туршлага – Туршлагатай, нарийн мэргэшсэн эмчийн гарт эмчилгээ илүү нарийн, үр дүнтэй болдог.
5. Үйлчлүүлэгчийн хамтын ажиллагаа – Эмчийн зааврыг ягштал дагах, аппарат зүүх хугацааг мөрдөх, амны хөндийн ариун цэврийг сайн сахих нь үр дүнг ихээхэн нэмэгдүүлдэг.
6. Аппаратад хариу үзүүлэх байдал – Зарим хүмүүсийн бие махбод аппаратад илүү сайн хариу үзүүлдэг бол зарим нь илүү удаан хугацаанд тохируулга шаарддаг.
Урьдчилгаагүй, хүүгүй зээлээр бүх төрлийн АПП ашиглан 4-6 хуваан төлөх боломжтой ,
Төв эмнэлэг
🕗 Даваа - Баасан 08:00-20:00
🕗 Бямба, Ням 10:00-18:00
VIP эмнэлэг /Гажиг заслын/
⏰ Даваа, Мягмар, Пүрэв Баасан 10:00-19:00
⏰ Бямба 10:00-17:00
⏰ Лхагва, Ням амрана
☎️ Утас: 7200 7300
📍Хаяг: Их наяд худалдааны төвийн зүүн талд
хотхонд OrthoMed шүдний эмнэлэг