Gemstones Dental Clinic / Багануур шүдний эмнэлэг

Gemstones Dental Clinic / Багануур шүдний эмнэлэг Тавтай морилно уу🦷🩺

“Gemstones” шүдний эмнэлэг нь анх 2019 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Байгуулагсанаасаа хойших 3 жилийн хугацаанд амны хөндий, эрүү нүүрний бүрэн цогц эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлсээр ирсэн байна. Одоогоор бид бүх насны 2700 гаруй иргэнд хүрч үйлчилжээ.

2022 оны хоёрдугаар сараас эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлт

эй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйг хангах цогц эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор “Шүдний дагина” төслөө эхлүүлсэн юм. Улаанбаатар хотноо хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж 100 гаруй хүүхдийн амны хөндийд үзлэг оношлогоо, эмчилгээг хийсэн байна.

Тийм ч учраас Багануурчууд та бүхэнтэйгээ хамтран "ШҮДНИЙ ДАГИНА" төслөө дүүрэгтээ илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэн ойрын 10 жилийн хугацаанд зорилтот бүлгийн хүүхэд, нөхөн үржинхүйн насны залуус, тусламж хэрэгтэй хэн бүхэнд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэхээр зорьж байна.
ТА БИД ХАМТДАА ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЖ ЧАДНА.

Эмч хүний эрхэм чанарыг тасралтгүй суралцах гэж боддог Илүү их хичээсээр 🤩🤩🤩
22/11/2025

Эмч хүний эрхэм чанарыг тасралтгүй суралцах гэж боддог Илүү их хичээсээр 🤩🤩🤩

22/11/2025

Мэргэшил нэгт сайхан хүмүүстээ олон сайхан зүйл сураад ирлээ. Дэлхийн шилдэг брэнд болох Vita компани бүтээгдэхүүн ашиглан жинхэнэ хүний шүд мэт дүр төрхийг хэрхэн бүтээх арга барил болон согог заслын салбарт маш чухал зүйлсийг мэдэж авсандаа маш их баяртай байна.Gemstones Dental Clinic / Багануур шүдний эмнэлэг маань та бүхэн дээ чин сэтгэлээсээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх болно.Centech LLC VITA Zahnfabrik хамт олондоо маш их баярлалаа.

Манайхааан эмнэлэг маань ажиллаж байгаа шүү. ЦАГ АВАХ УТАС 94940242
12/11/2025

Манайхааан эмнэлэг маань ажиллаж байгаа шүү. ЦАГ АВАХ УТАС 94940242

01/10/2025
Эрдэм мэдлэгийн аянд шамдаж буй нийт сурагч, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе🦷Цаг авах: 9494-0242Хаяг ба...
01/09/2025

Эрдэм мэдлэгийн аянд шамдаж буй нийт сурагч, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе🦷

Цаг авах: 9494-0242
Хаяг байршил
📍 Багануур дүүрэг Гэрэл худалдааны төвийн замын эсрэг талд.

🦷 Унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь таны амь насанд аюултай!1,500 гаруй эмнэлэгт хэвтэж байсан хүнийг хамарсан суда...
28/08/2025

🦷 Унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь таны амь насанд аюултай!

1,500 гаруй эмнэлэгт хэвтэж байсан хүнийг хамарсан судалгаагаар шөнө унтахаасаа өмнө шүдээ угаахгүй байх нь зүрх судасны өвчин болон эрт нас баралтын эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

🔍 Судалгааны дүнгээс:

• Зөвхөн өглөө угаасан хүмүүсийн хамгаалалт сул

• Шөнө угаасан хүмүүс зүрх судасны хүндрэлээс 45% бага эрсдэлтэй

• Шөнө угаадаг хүмүүсийн дундаж амьдралын чанар, урт нас илүү байсан

🛑 Яагаад ингэж чухал вэ?

Шөнө шүдээ угаалгүй унтахад амны хөндийн нян өсч, цусанд орж, бүх биеийн архаг үрэвсэл үүсгэнэ. Энэ нь судас гэмтээж, зүрхний шигдээс, харвалт зэрэг амь насанд аюултай эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тамхи татдаг бол энэ аюул бүр ч ихэсдэг.

🪥 Таны шөнийн шүдний арчилгаа бол зөвхөн амны эвгүй үнэрээс сэргийлэх биш — зүрхээ хамгаалах хүчтэй арга юм.

📌 Санах зүйл: Шүдний сойз тань таны зүрхний хамгийн сайн хамгаалагч байж мэднэ. Тиймээс сар бүр сойзоо эко сойзоор сольж байгаарай… Сойзыг нян бактери халдарлахгүй газар хадгалж байгаарай.

Эцэст фтор агуулаагүй байглийн гаралтай шүдний оо сонгож хэрэглэх хэрэгтэй…

👩‍⚕️👨‍⚕️Манай эмнэлэгийн мэргэжлийн ур чадвартай туршлагатай эмч нар шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайн чанарын...
18/08/2025

👩‍⚕️👨‍⚕️Манай эмнэлэгийн мэргэжлийн ур чадвартай туршлагатай эмч нар шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайн чанарын материал, тоног төхөөрөмж ашиглан хийж үйлчилж байна.

Цогц эмчилгээ Төгс инээмсэглэл

Олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвараар баталгаатай эмчилгээ хийж байна😇

😉Шүдний сойзыг хэрхэн зөв сонгох вэ?🦷⭕Шүдний сойз сонгохдоо дараах зүйлсийг анхаарах нь чухал:✅Сойзны үсний хатуулаг – З...
18/08/2025

😉Шүдний сойзыг хэрхэн зөв сонгох вэ?🦷⭕

Шүдний сойз сонгохдоо дараах зүйлсийг анхаарах нь чухал:

✅Сойзны үсний хатуулаг – Зөөлөн үстэй сойз нь шүдний пааланг хамгаалж, буйлыг гэмтээхгүй. Хэт хатуу үстэй сойз нь шүдний пааланг элэгдүүлж, буйлыг гэмтээж болзошгүй.

✅Сойзны толгойн хэмжээ – Жижиг толгойтой сойз нь араа шүд зэрэг амны хөндийн бүх хэсэгт хүрэх боломжтой байдаг.

✅Сойзны хэлбэр – Бөөрөнхий үзүүртэй үстэй сойз нь буйлыг гэмтээхгүй, илүү зөөлөн цэвэрлэдэг.

✅Гар эсвэл цахилгаан сойз – Цахилгаан сойз нь өнгөрийг илүү үр дүнтэй арилгах боломжтой бөгөөд шүд угаах хугацааг тохируулах таймертай байдаг.

✅Шүдний эмчийн зөвлөмж – Шүдний эмч таны амны хөндийн онцлогт тохирсон сойз сонгоход туслах боломжтой.

Шүдний сойзны ашиг тус:

✅Шүдний өнгөр арилгах – Өдөр тутмын хоол хүнснээс үүссэн өнгөрийг цэвэрлэж, шүд цоорохоос сэргийлнэ.

✅Буйлны эрүүл мэндийг хамгаалах – Буйлны үрэвсэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тусална.

✅Амны эвгүй үнэрээс сэргийлэх – Хоолны үлдэгдэл, бактери хуримтлагдахаас сэргийлж, амны хөндийг цэвэр байлгадаг.

✅Шүдний пааланг хамгаалах – Зөв сойз сонгож, зөв угааснаар шүдний пааланг элэгдэхээс хамгаална.

✅Ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэй – Амны хөндийн эрүүл мэнд нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.

🦷Таны хүүхэд шүдний аппарат зүүх шаардлагатай байгаа юм биш биз?🤔👧👦🦷 Эрүү хоншоорын яс бүрэн хөгжиж дуусаагүй үед нь хүү...
18/08/2025

🦷Таны хүүхэд шүдний аппарат зүүх шаардлагатай байгаа юм биш биз?🤔👧👦
🦷 Эрүү хоншоорын яс бүрэн хөгжиж дуусаагүй үед нь хүүхдийн шүдний гажигийг засах нь илүү үр дүнтэй байдаг.
🦷Хуванцар болон төмөр утсаар хийгддэг энэхүү авагддаг зэмсэгний тусламжтайгаар энгийн орсгой болон зайтай ургасан шүдийг засах боломжтой байдаг
🦷Аппаратандаа тэлэгч эрэг суулгаж өгснөөр тагнайг тэлэх боломжтой ба ургах зайгүй болсон байнгын шүдний зайг урьдчилан бэлдэх боломж бүрддэг.

👶 Хэзээ зүүвэл тохиромжтой вэ?
– 6–12 насны хүүхдүүдийн сүүн ба холимог шүдлэлттэй үед
– Хөнгөн хэлбэрийн шүдний гажигийн үед

Авагддаг аппаратны давуу тал:
🦷Эмчилгээний үр дүн сайтай
🦷Өртөг хямд
🦷Зүүх хугацаа богино
🦷Ясны хөгжлийг хянах боломжтой
🦷Цэвэрлэхэд хялбар

🏨Манай хаяг: Багануур дүүрэг, Гэрэл худалдааны төвийн замын эсрэг талд.
Холбогдох утас: 9494-0242

Манай эмнэлэгийн мэргэжлийн ур чадвартай туршлагатай эмч шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайн чанарын материал, т...
12/08/2025

Манай эмнэлэгийн мэргэжлийн ур чадвартай туршлагатай эмч шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайн чанарын материал, тоног төхөөрөмж ашиглан хийж үйлчилж байна.

🏪Хаяг:. Багануур дүүрэг Гэрэл худалдааны төвийн замын эсрэг талд.
☎️Утас:

Шүдний бүх төрлийн гажиг заслын зэмсэг, аппарат хийж байна. ✅ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ ☎️Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дара...
21/07/2025

Шүдний бүх төрлийн гажиг заслын зэмсэг, аппарат хийж байна.
✅ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ

☎️Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах утсаар залгана уу: 9494-0242
📍Манай хаяг : Багануур дүүрэг Гэрэл худалдааны төвийн замын эсрэг талд.

Address

Ulaanbaatar
ГЭРЭЛТӨВИЙНЗАМЫНЭСРЭГТАЛД

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gemstones Dental Clinic / Багануур шүдний эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share