Enkh-undral Dent /Шүдний эмнэлэг/

Enkh-undral Dent /Шүдний эмнэлэг/ Нүүр ам, шүдний цогц эмнэлэг.
Бид таньд хайраар үйлчилнэ.
☎️☎️Холбогдох утас: 99701952, 99711952. 🦷🦷🦷

05/06/2026

🦷 Шүдний бүрээс гэж юу вэ?
Шүдний бүрээс нь шүдийг хамгаалах, сэргээх, гоо сайхныг нь сайжруулах зорилгоор хийгддэг эмчилгээний 1 төрөл юм. Шүдний гадаргууг тодорхой хэмжээгээр өөлж, зориулалтын материалаар бүрж хийнэ.
✅ Ямар тохиолдолд шүдэнд бүрээс хийх шаардлагатай вэ?
- Том ломбо хийлгэсэн, эмзэг болсон шүдийг хамгаалахад
- Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг хугарч хагарахаас сэргийлэх зорилгоор
- Шүдний цөгц (толгой хэсэг) хугарсан үед гоо сайхан болон үйл ажиллагааг сэргээх
- Гүүрэлсэн шүдэлбэрийн эмчилгээ хийх үед тулгуур шүд болгоход
- Авагддаг хиймэл шүдний тулгуур болгон ашиглах
- Шүдний хэлбэр, өнгө зэргийг гоо сайхны зорилгоор өөрчлөх
✅ Эцэст нь:
Бүрээс бол зөвхөн "гоё харагдах" гэж хийдэг эмчилгээ биш. Зөв заалтын дагуу, зөв шалтгаантай үед хийлгэх нь шүдний бат бөх байдлыг хадгалах чухал алхам юм.
Та өөрийн шүднийхээ үнэ цэнийг мэдэрч, зөв шийдвэр гаргаарай!
👩‍⚕️ шүдний эмнэлэгт:
✅Туршлагатай мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн баг
✅Найрсаг харилцаа, мэргэжлийн ёс зүй
✅Дэвшилтэт технологи, материал хэрэгсэл
✅Төлбөрийн уян хатан нөхцөл
✅Хотын А бүс

📞 99701952 ,99711952

05/06/2026

Хэрвээ шүд цоорсон ч тоохгүй удаан явбал ноцтой асуудал үүсч болзошгүй! 🚨❌ Шүдний цоорол үл тоомсорловол юу болох вэ?1️⃣ Цоорол томорч, өвдөлт нэмэгдэнэ – Эхэндээ бага зэрэг цоорсон байвал мэдэгдэхгүй байж болох ч, яваандаа шүдний мэдрэлд хүрч, хүчтэй өвдөлт өгдөг.2️⃣ Халдвар тархаж, идээлж болзошгүй – Шүдний цоорол хэт гүнзгийрвэл бактериуд яс, буйл руу тархаж, идээлсэн үрэвсэл (абсцесс) үүсгэдэг. Энэ нь нүүр хавдаж, шүдийг авхуулах хүртэл асуудалд хүргэнэ.3️⃣ Бусад шүдийг гэмтээх эрсдэлтэй – Нэг шүд цоорсон бол ойрхон шүднүүдэд халдварлах магадлал өндөр.4️⃣ Эрүүл мэндэд нөлөөлнө – Үрэвсэл, халдвар удаан үргэлжилбэл зүрх, бөөр зэрэг эрхтнүүдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.5️⃣ Шүдний эмчилгээ илүү хүндрэнэ, үнэтэй болно – Эхэн үед эмчлүүлбэл энгийн ломбо тавиулахад л хангалттай. Харин удаан хугацаанд орхивол сувгийн эмчилгээ хийх, бүр авахуулах шаардлагатай болж магадгүй.✅ Юу хийх хэрэгтэй вэ?🔹 Шүд чинь бага зэрэг цоорсон бол яаралтай эмчлүүлэх🔹 Өдөрт 2 удаа фтортой оогоор угаах🔹 Амтлаг, чихэрлэг зүйл бага хэрэглэх🔹 Жилд 1-2 удаа шүдний эмчид үзүүлэхОдоо өвдөхгүй байсан ч хожим нь том асуудал болохоос нь өмнө эмчлүүлсэн нь дээр шүү! 😁🦷✅Хиймэл шүдэлбэрийг ердөө 1-2 хоногийн хугацаанд✅Уян болон хатуу тагтаантай Хуванцар шүдэлбэр☎️Цаг авах утас: 99701952🏥 Баруун 4 зам Гранд плаза Их дэлгүүрийн зүүн талд Хатанбаатар буилдингийн 4 давхарт дэлгэрэнгүй соммент хэсэгт мэдээлэл авах бол. +9 гэж бичнэ үү.

05/06/2026

✨🫦 ХИЙМЭЛ ШҮД ХИЙЛГЭХ ГЭЖ БОДСООР Л ЯВАА ЮМ БИШ БИЗ !? 😁✨. 🦷🦷🦷

Манай эмнэлэг бүх төрлийн авагддаг, авагддаггүй, тагнайтай, металл суурьтай хиймэл шүдийг Япон технологиор согог заслын нарийн мэргэжлийн эмч хийж байна.👍🏾

📌 Герман, Орос материал – 10 жилийн баталгаа
📍📍📍Ахмадуудад 130,000₮ хөнгөлөлт .

👉 Үнэ ,зөвөлгөө авах бол “5” гэж коммент бичээрэй.
📞 ☎️☎️☎️99701952, 99711952

🏥🏥🏥 Баруун 4 зам, Гранд плаза–гийн зүүн тал,
Хатанбаатар байр, 4-р давхар.

03/06/2026
🦷 RIBBOND – ГАНЦХАН ЦАГИЙН ДОТОР ШҮДТЭЙ БОЛООРОЙГанцхан цагийн дотор авдаггүй шүд хийх шинэ технологи - РИББОНДАвагдсан ...
03/05/2026

🦷 RIBBOND – ГАНЦХАН ЦАГИЙН ДОТОР ШҮДТЭЙ БОЛООРОЙ

Ганцхан цагийн дотор авдаггүй шүд хийх шинэ технологи - РИББОНД
Авагдсан шүдний хажуугийн 2 шүдэнд гангаас ч хатуу тусгай утсыг нааж, ломбоны материал, стандарт хиймэл цөгц ашиглан шүдний гоо сайхныг нөхөн сэргээх эмчилгээ юм.

Давуу талууд:
✅ Нэг удаагийн ирэлтээр хийгдэнэ – олон удаа ирэх шаардлагагүй
✅ Бусад шүдэнд нөлөөлөхгүй – хажуугийн шүдийг зорох шаардлагагүй
✅ Байгалийн мэт үзэмж – төрөлхийн шүд шиг өнгө, хэлбэр, хэмжээтэй
✅ Аюулгүй – металгүй тул харшил үүсгэхгүй, MRI-д саадгүй
✅ Өвдөлтгүй – эмчилгээний явцад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй
✅ Тагнайгүй – аман дотор зай эзлэхгүй

Цаг авах
📞99701952
📞99711952

Цагийн хуваарь
🕒 Даваа - Баасан | 09:00-19:00
🕒 Бямба - Ням | 10:00-19:00

📍Хаяг байршил
БГД -Баруун 4зам Гранд плаза дэлгүүрийн зүүн талд Хатанбаатар буйлдингийн 4давхарт
Энх-ундрал дент шүдний эмнэлэг

🇲🇳MN:Францын шүдний эмч, судлаачид шүдний пааланг хоёрхон сарын дотор бүрэн сэргээх боломжтой пептид гелийг бүтээжээ. Un...
29/04/2026

🇲🇳MN:
Францын шүдний эмч, судлаачид шүдний пааланг хоёрхон сарын дотор бүрэн сэргээх боломжтой пептид гелийг бүтээжээ. University of Bordeaux-ийн судлаачид шүд үүсэх явцад паалан бий болгодог уураг болох амелогенинийг дуурайсан богино амин хүчлийн гинж — нийлэг пептидийг гарган авч, биед нийцтэй гидрогелд суулгасан байна. Гэмтсэн паалан дээр түрхэхэд энэхүү пептид нь өөрөө зохион байгуулалттай нано бүтэц үүсгэж, шинэ гидроксиапатит эрдсийг давхарга давхаргаар хуримтлуулах “загвар” болж, пааланг кристалл бүрээр нь дахин барьж эхэлдэг.

Шүдний паалан нь хүний биеийн хамгийн хатуу эд боловч нэг сул талтай — өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй. Яс шиг насан туршдаа шинэчлэгддэггүй, учир нь паалан үүсгэдэг амелобласт эсүүд шүд ургасны дараа устдаг. Иймээс ан цав, цоорол, хүчиллэг элэгдэл бүгд байнгын гэмтэл болж үлддэг бөгөөд ломбо, бүрээс, сувгийн эмчилгээ шаардлагатай болдог. Харин Бордогийн энэхүү пептид нь шүдний гадаргууг дахин эрдэсжих үйл явцыг “хуурч” идэвхжүүлснээр бие махбод аль хэдийн зогсоосон процессыг дахин эхлүүлж байгаа юм.

Хүний сайн дурын оролцогчдод хийсэн клиник туршилтаар (паалангийн эхний шатны гэмтэл — цагаан толбо болон бичил цоорол) уг гелийг өдөрт хоёр удаа, 8 долоо хоног хэрэглэснээр 15 микрометр зузаантай шинэ паалан үүссэн бөгөөд энэ нь бүтэц, хатуулаг, оптик шинж чанарын хувьд байгалийн паалантай бүрэн адил байжээ. Рентген микроанализ нь шинэ давхарга шүдний үндсэн бүтэцтэй төгс уялдан нэгдсэнийг баталсан байна. Өрөмдөх шаардлагагүй.

Энэхүү гелийг 2026 оны сүүлээр Европын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд паалангийн эрт үеийн гэмтэл болон гажиг заслын дараах цагаан толбоос сэргийлэх жороор олгодог эмчилгээ хэлбэрээр нэвтрүүлэх аж. Ирээдүйд цоорлыг “ломбодох” биш харин буцаан сэргээдэг — шүд цоорох үед өрөм биш, харин шүдтэй “төрөхөөс өмнөх хэлээр нь ярьдаг” гел ашигладаг шинэ эрин ирж магадгүй. Шүдний эмчилгээ урьд өмнөхөөсөө тэс өөр сонсогдох цаг ойртож байна. 🦷

Эх сурвалж: University of Bordeaux, ACS Nano (2025)

🇬🇧EN:
French dentists developed a peptide gel that regrows tooth enamel completely within two months time. Researchers at the University of Bordeaux created a synthetic peptide — a short chain of amino acids mimicking amelogenin, the protein naturally responsible for enamel formation during tooth development — and embedded it in a biocompatible hydrogel. When applied to damaged enamel surfaces, the peptide self-assembles into organized nanostructures that serve as a template for new hydroxyapatite mineral deposition, rebuilding enamel crystal by crystal.

Tooth enamel is the hardest substance in the human body but has a fatal flaw: it doesn't regenerate. Unlike bone, which actively remodels throughout life, mature enamel contains no living cells — the ameloblasts that produce it die once the tooth erupts. This means every crack, cavity, and acid erosion is permanent, leading to fillings, crowns, and root canals. The Bordeaux peptide tricks the tooth surface into resuming mineralization, effectively restarting a process the body abandoned decades earlier.

Clinical trials on human volunteers with early-stage enamel lesions (white spot lesions and micro-cavities) demonstrated that twice-daily application of the peptide gel for eight weeks produced a fifteen-micrometer-thick layer of new enamel that was crystallographically identical to natural enamel — meaning it matched in hardness, structure, and optical properties. X-ray microanalysis confirmed seamless integration with underlying tooth structure. No drilling required.

The gel is expected to reach European markets by late 2026, initially marketed as a prescription treatment for early enamel damage and post-orthodontic white spot prevention. The broader vision is a world where cavities are reversed rather than filled — where the first response to tooth decay isn't a drill but a gel that whispers to your teeth in the language they spoke before they were born. Dentistry may never sound the same again. 🦷

Source: University of Bordeaux, ACS Nano 2025

4 настай бяцхан охин ….Хүүхдийнхээ уруулыг сөхөөд нэг харж анзаарч байгаарай  😢 # өвдөөд байхад нь тоохгүй л явдаг шүү 🦷...
29/03/2026

4 настай бяцхан охин ….
Хүүхдийнхээ уруулыг сөхөөд нэг харж анзаарч байгаарай 😢 # өвдөөд байхад нь тоохгүй л явдаг шүү 🦷🦷🦷
Энэ бол сүүн үүдэн 4 шүд цоорлын хүндрэл шүү
давхар ургах биш шүдний ёзоор нь буйлнаасаа гарж ирсэн байгаа байдал. Эмч нь хараад уйлмаар гомдмоор байлаа. 🥺🫣

Тиймээс хүүхдийнхээ шүдийг анхаарч, анзаарч байгаарай. Мах зулгаалгаж , хатуу ааруул мэрүүлж байх ёстой. Гэхдээ нэгэнт ийм ёзоор болчихсон бол заавал эмнэлгийн аргаар авхуулна!!! Хэзээ ч өөрөөрөө унадаггүй.

✅Шүд өвчилж цоороод ёзоор үлдсэн ч дахин сэргээж болдог. Тиймээс ёзоор болсон шүдийг яарч авхуулалгүй сэргээх боломжтой....
29/03/2026

✅Шүд өвчилж цоороод ёзоор үлдсэн ч дахин сэргээж болдог.

Тиймээс ёзоор болсон шүдийг яарч авхуулалгүй сэргээх боломжтой. Энэхүү эмчилгээ нь шүдэнд зовуурь багатай ба шүдээ авхуулахгүйгээр эмчлүүлэх давуу талтай.

ℹ️Ёзоор сэргээх эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл #10 гэж коммент хэсэгт бичээрэй.
ℹ️Жич #10 гэж бичихдээ эхлээд # тэмдэг тавиад #10 гэж бичээрэй.

🏥🏥Баруун 4 зам , Гранд плаза Их дэлгүүрийн зүүн талд Хатанбаатар буилдингийн 4 давхарт.

😊Инээмсэглэлийг танд бэлэглэе😊
☎ ☎99701952 99711952

Тетрациклины улмаас шүдний өнгө өөрчлөгдсөн үү?Тетрациклин шүдийг шар, саарал, бор эсвэл судалтай харагддаг. Энэ нь энги...
29/03/2026

Тетрациклины улмаас шүдний өнгө өөрчлөгдсөн үү?

Тетрациклин шүдийг шар, саарал, бор эсвэл судалтай харагддаг. Энэ нь энгийн толбо биш байж болох бөгөөд “тетрациклины шүд” гэж нэрлэгддэг байнгын өнгөний өөрчлөлттэй шүд юм.

💊 Яагаад үүсдэг вэ?
Жирэмсний үед эсвэл бага насанд (шүд бүрэлдэж байх үед) тетрациклин бүлгийн антибиотик хэрэглэснээс үүсдэг. Үүнд:
• Тетрациклин
• Доксициклин
• Миноциклин

Эдгээр эмүүд шүдний паалан болон дентинтэй холбогдож, шүдийг дотроос нь өнгөжүүлдэг.
🔎 Ямар шинж илрэх вэ?
• Шүд шар, саарал эсвэл бор өнгөтэй болох
• Судалтай харагдах
• Цаг хугацаа өнгөрөх тусам өнгө нь улам бараантах

⚠️ Яагаад арилдаггүй вэ?
Энэ өнгө нь шүдний дотор бүтэцэд үүсдэг тул:
• Шүдээ сайн угаах
• Шүдний чулуу цэвэрлүүлэх
• Энгийн цайруулах оо хэрэглэх зэрэг нь төдийлөн үр дүнтэй биш.

👶 Хэзээ хэрэглэхээс зайлсхийх вэ?
• Жирэмсэн эмэгтэйчүүд
• 8 хүртэлх насны хүүхдүүд
Энэ үед шүд бүрэлдэж байдаг тул тетрациклины шүд үүсэх эрсдэл өндөр.

Манай эмнэлэг дараах эмчилгээг санал болгож байна:

✨ Шүд цайруулах – өнгийг тодорхой хэмжээнд сайжруулна
✨ Veneer (нүүрэвч) – шүдний гадаргууг гоо сайхны аргаар бүрхэнэ
✨ Бүрээс – циркон, металл шаазан бүрээсээр шүдний өнгө ба хэлбэрийг бүрэн сайжруулна

📍 Урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй.
✨ Бид танд дараах онцлог, давуу талуудтайгаар үйлчилж байна:
1. 👩‍⚕️ Туршлагатай, чадварлаг эмч мэргэжилтнүүдийн баг
2. 🦷 Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан эмчилгээ, үйлчилгээ
3. 🛡️ Халдвар хамгааллын дээд түвшний стандарт хангасан аюулгүй орчин

📌 Хаяг:. Баруун 4 зам ,
Гранд плаза Их дэлгүүрийн зүүн талд Хатанбаатар буилдингийн 4 давхарт.
☎️☎️99701952 ,99711952

⭕️ЗӨВЛӨМЖ-1⭕️ШҮДНИЙ ЧУЛУУ гэж юу вэ ?    Шүдний гадаргуу дээрх өнгөр удаан хугацаанд хуримтлагдан зузаарч явсаар хатуурч...
29/03/2026

⭕️ЗӨВЛӨМЖ-1⭕️

ШҮДНИЙ ЧУЛУУ гэж юу вэ ?
Шүдний гадаргуу дээрх өнгөр удаан хугацаанд хуримтлагдан зузаарч явсаар хатуурч шүдний чулуу үүсдэг.

Шүдний чулуу үүсэх шалтгаанууд:

1️⃣ Шүдийг дутуу угаах нь шүдэнд өнгөр хуримтлуулж, шүдний чулуу үүсгэх үндэс болдог.
2️⃣Шүлс: Шүлсний найрлага нь шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг. Зарим хүмүүсийн шүлс нь эрдэс бодис ихтэй байдаг тул шүдний чулуу үүсэхэд илүү өртөмтгий байдаг.
3️⃣Хоол хүнсний хэрэглээ: Чихэр, цардуул ихтэй хоол хүнс хэрэглэх. Эдгээр хүнс нь шүдний гадаргуу дээр наалддаг.
4️⃣Тамхи, кофений хэрэглээ нь шүдний чулуу үүсэх эрслдийг нэмэгдүүлж шүдэнд толбо үүсгэдэг.

Шүдний чулуу үүссэнээр:

Шүдний чулуу хүнд өөрт ямар нэг зовиур байдаггүй учир хүмүүс тэр бүр тоож анхаардаггүй.
💢Буйлны үрэвсэл
Улайх, хавдах, цус гарах амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
💢Шүд цоорох
💢Шүдний өнгө алдагдах
💢Амнаас эвгүй үнэр үнэртэх
💢Удаан хугацаанд чулуутайгаа явснаар буйл доош шамраж шүдний ёзоор хэсэг ил гарж шүд суларч унах эрсдэлтэй.
💢Цаашлаад чулуунд агуулагдах нянгууд нь үе мөч, зүрх бөөр гэх мэт үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болж байдаг.

Иймд шүдэнд тогтсон өнгөрийг өдөрт 2-3 удаа яалангуяа ОРОЙ унтахын өмнө заавал зөв угааж хэвших, шүдний эмнэлэгт 6 сар тутамдаа эсвэл жилдээ нэг удаа хянуулж цэвэрлүүлж явсан нь дээр шүү 😊

Address

Баруун 4 зам Гранд плаза Их дэлгүүрийн Зүүн талд Хатанбаатар буйлдангийн 4 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+97699701952

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enkh-undral Dent /Шүдний эмнэлэг/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share