Arda dent

Arda dent Та амны хөндийн эрүүл мэндийг бидэнд даатгаарай. Утас: 99090110

Өдөр бүр үйл ажиллагаагаа  явуулж байгаа шүү👋Ирэхээсээ өмнө цаг авахаа мартав аа
02/04/2024

Өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү👋
Ирэхээсээ өмнө цаг авахаа мартав аа

16/01/2023
🦷Шүд өвчилвөл ходоод хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Хүмүүс шүдний эмнэлэгт очихоос айгаад зарим нэг ёзоор ...
19/08/2022

🦷Шүд өвчилвөл ходоод хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг.
Хүмүүс шүдний эмнэлэгт очихоос айгаад зарим нэг ёзоор цоорсон шүдийг ”өвдөөгүй юм чинь” гээд авахуулахгүйгээр удаан байлгаад байдаг. Энэ нь маш буруу зүйл юм. Яагаад гэвэл тэрхүү шүдэнд энгийнийг бодвол 3-4 дахин их бактер агуулагдаж байдаг. Амны хөндийд байгаа
бактериар хамгийн их өвчилдөг эрхтэн бол бөөр. Гүйлсэн булчирхайн үрэвсэл шүдний бактериар сэдээгдэж байдаг.Иймээс та цаг тухайд нь шүдээ эмчлүүлж байгаарай🗣🤓🥰

13-р хороолол,Натурын хавьцаа, UB Tower-ийн 6 davhar 605 тоот.
Супер дупер туршлагатай эмч байгаа шүү, зөөлөн гартай гэж жигтэйхэн. 👩‍⚕️❤
Очихоосоо өмнө заавал 99090310-д залгаад цаг аваарай

💯🦷Шүдний аппаратын тухай түгээмэл асуултууд ба тэдгээрийн хариултууд 🦷💯•Шүдний аппаратыг зөвхөн доод шүдэндээ хийлгэж бо...
11/08/2022

💯🦷Шүдний аппаратын тухай түгээмэл асуултууд ба тэдгээрийн хариултууд 🦷💯

•Шүдний аппаратыг зөвхөн доод шүдэндээ хийлгэж болох уу?

Шүдний аппаратыг шүд гажсан, асуудалтай байгаа хэсэгтээ л хийлгэж болно. Гэхдээ энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд цаг хугацаа болон дэмий мөнгө үрэхээс цаашгүй. Учир нь хүний дээд, доод шүднүүд хоорондоо нягт холбоотой, нэг нэгдээ нөлөөлж байдаг.

Шүдний аппарат нь зөвхөн гажигтай шүдийг засах үүрэгтэй биш ба эрүүний хазах чиглэлийг өөрчилж зөв зуултанд оруулдаг. Тэгэхээр дээд, доод шүднүүд бүгд адил зөв байрлалтай байх нь чухал байдаг.

Шүд гажсан хэсэгтээ л аппарат зүүх нь бусад шүднүүдийн байрлалыг өөрчилж байдгаас гадна буцаад гажиж буруу байрлалтай болдог.

Зарим тохиолдолд шүдний аппаратыг хэсэгчлэн тавих нь үр дүнтэй байдаг ч энэ нь таны хазалт хэр зөв байгаагаас хамаардаг юм.

🦷✨Ломбо буюу пломб гэдэг нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд шүдний согог, эсвэл хөнд...
11/08/2022

🦷✨Ломбо буюу пломб гэдэг нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд шүдний согог, эсвэл хөндийг дүүргэдэг хурдан хатдаг уян хатан материал юм.✨🦷

Ломбо нь цементэн, металл, хуванцар гээд янз бүр байдаг. Мөн түр зуурын ба байнгын гэж байна. Шүдний гэмтсэн хөндийд эмийн бодис хийхэд түр ломбыг тавьдаг бол шүдийг бүрэн эмчилсний дараа тавьдаг.

Агт араа нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа шүд юм. 🦷 Ямар тохиолдолд авах ШААРДЛАГАТАЙ вэ?🦷•Шүд буйлаа цоол...
11/08/2022

Агт араа нь шүдний эгнээний хамгийн ард байрлах их араа шүд юм.
🦷 Ямар тохиолдолд авах ШААРДЛАГАТАЙ вэ?🦷
•Шүд буйлаа цоолж цухуйсан ч бүрэн гарч ирэхгүй байх. Энэ тохиолдолд хажуугийн шүдний ёзоорт муугаар нөлөөлж мэднэ.
• Шүд гүйцэд гарч ирэхгүй байх. Ариун цэвэр дутуу сахиснаас болж нян үржиж амны хөндийн төрөл бүрийн өвчлөлд өртөж болзошгүй.
• Хэрвээ агт араа гарч ирэх хангалттай зай байхгүй бол (хажуугийн шүднүүд сууриндаа чанга бэхлэгдсэн бол) гарч ирэхдээ хажуугийн шүдийг түлхэж муугаар нөлөөлөх магадлалтай.
• 25-ны агт араа орчим өвчин мэдрэгдвэл.
• 25-ны агт араа орчмын буйл байнга үрэвсээд байвал.
• Хавагнавал.
• Шүд өвдөж хорхойтвол.
• Хажуугийн шүд хорхойтож 25-ны агт араа үйрч унавал.

Манайх бүх төрлийн агт араа авч үйлчилж байгаа шүү🥰

👇ШҮДНИЙ АНАТОМИЙН БҮТЭЦ 👇🦷 Шүд нь амны хөндийн нэг хэсэг бөгөөд хүний биеийн хамгийн хатуу эдээр бүрхэгдсэн хоол, хүнсий...
11/08/2022

👇ШҮДНИЙ АНАТОМИЙН БҮТЭЦ 👇

🦷 Шүд нь амны хөндийн нэг хэсэг бөгөөд хүний биеийн хамгийн хатуу эдээр бүрхэгдсэн хоол, хүнсийг таслах, зулгаах, зажилах, бутлах үүрэгтэй мөн үг яриаг зөв дуудахад оролцдог, хүний эрүүл залуу байхад нөлөөлдөг хамгийн чухал "ГООЗҮЙН" эрхтэн юм.

🦷Паалан
Шүдийг гадуур нь бүрхдэг хүний биеийн хамгийн хатуу эд.

🦷Тугалмай
Шүдний бүтцийн ихэнх хэсгийг бүрдүүлэг, нүхэрхэг хатуу эд.

🦷Зөөлц
Шүдний хөндийд байрладаг судас, мэдрэл бүхий зөөлөн эд.

🦷Яс
Шүдэнд тулгуурын үүрэг гүйцэтгэнэ.

🦷Ясжмаг эд
Шүдний сурвалж ба ясыг хооронд нь холбодог холбогч эд.

🦷Мэдрэл болон цусны судас
Шүдэнд үүсэх өвдөлтийн мэдээллийг тархинд дамжуулах, шүдний эдүүдийг тэжээлээр хангах үүрэгтэй.

🦷Цөгц
Нүдэнд ил харагдах шүдний хэсэг. Хоол хүнсийг зажлах, тасдах гадаргуутай.

🦷Сурвалж
Шүдний ясанд суух хэсэг. Ормонд нь барьж тогтоох үүрэгтэй.

UB Tower-ийн 6 davhar 605 тоотод шүдний шинэ эмнэлгээ нээлээ.  Супер дупер туршлагатай эмч байгаа шүү, зөөлөн гартай гэж...
11/08/2022

UB Tower-ийн 6 davhar 605 тоотод шүдний шинэ эмнэлгээ нээлээ. Супер дупер туршлагатай эмч байгаа шүү, зөөлөн гартай гэж жигтэйхэн. 👩‍⚕️❤

Address

WW7J+3MC Манлай Баатар Дамдинсүрзнгийн Гудамж
Ulaanbaatar
13374

Opening Hours

Monday 10:00 - 05:00
Tuesday 10:00 - 05:00
Wednesday 10:00 - 05:00
Thursday 10:00 - 05:00
Friday 10:00 - 05:00
Saturday 11:00 - 04:00
Sunday 11:00 - 04:00

Telephone

+97699090310

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arda dent posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share