Ховд Шүдний кабинет

Ховд Шүдний кабинет Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ховд Шүдний кабинет, Khovd .

11/02/2018
Бүрээс
22/11/2017

Бүрээс

Gingivectomy Crown Lengthening
22/11/2017

Gingivectomy Crown Lengthening

13/11/2017

Корега Хиймэл шүдний арчилгаанд зориулагдсан бүтээгдэхүүн.

• Хиймэл шүдийг буйл болон тагнаатай 16 цагийн турш бат бөх бэхлэж болно.
• Хүчтэй сэнгэнэсэн гааны амттай

Анхны цахиур нь гарсан уу?Хүүхдийн сүүн шүд буюу цахиур 4-6 сартайд анх цухуйдаг. гэхдээ хүүхэд бүрийн хөгжил хэмнэл өөр...
20/09/2017

Анхны цахиур нь гарсан уу?
Хүүхдийн сүүн шүд буюу цахиур 4-6 сартайд анх цухуйдаг. гэхдээ хүүхэд бүрийн хөгжил хэмнэл өөр өөр учраас цахиур эрт ч орой ч ургаж болдог байна. Ер нь сүүлийн үед нярайн шүд цооролт ихэсэж байна гэсэн бөгөөд ээжүүд хүүхдээ төрснөөс нь эхлэн хэлний өнгөр амны хөндийг гараа цэвэр марлаар хуруундаа ороогоод содтой буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх хэрэгтэй. Нэг нас хүрмэгц зөөлөн үстэй жижиг сойзоор хүүхдийн оогоор өглөө оройд угааж өгөх хэрэгтэй. Мөн өдөрт сул содын уусмалаар амыг зайлуулж сургах хэрэгтэй. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угааж эхлэнэ

сүүн шүд 2.5–3 настайд ургаж гүйцдэг бөгөөд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

зураг дээр хүүхдийн сүүн шүд болон байнгийн шүдний ургах нас,хугацаа, шүдний нэршил харгадж байна.

15/09/2017

Хиймэл шүдний арчилгаа
Ерөнхий ойлголт
Хиймэл шүдэлбэр гэдэг нь шүд болон шүдний эгнээнд үүссэн согогыг нөхөн сэргээж буй эмчилгээний нэгэн төрөл юм. Хиймэл шүдийг Авагддаг болон авагддаггүй гэсэн 2 үндсэн төрөлд хуваадаг. Технологи болон материал, аманы хөндийд тогтох байдлаар нь ийнхүү хуваагддаг.
Авагддаг хиймэл шүд буюу – Шахмал буйлтай шүдэлбэр, цутгамал нумтай шүдэлбэр / DENTURE, removable partial denture /. Хийгдэх материалаараа ялгаатай боловч амны хөндийд бэхлэгддэх байдлаар ижил юм. Хэрэглэх хугацаа нь харилцан адилгүй боловч дунджаар 3-5 жил хэрэглэнэ. Учир нь дээрх хугацаанаас хэтрэх тусам таны шүдэлбэрийн чанар муудаж, шүдэлбэрт нүхжилт үүсэн улмаар бохирдол их болох, цаашлаад амны хөндийн эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн нас явахын хэрээр таны амны хөндийн анатоми өөрчлөгдөж хэрэглэж байгаа хиймэл шүдэлбэр таархаа болиж холгох болон хөдөлгөөнтэй, тогтворгүй болдог.
Хиймэл шүдийг урт удаан хугацаанд тогтмол хэрэглэхийн тулд арчилгаа маш чухал юм. Хиймэл шүд нь таны төрөлх шүдтэй адил арчилгаа хийлгэхийг шаарддаг.
Хиймэл шүдийг өглөө болон орой унтахын өмнө, мөн хооллосны дараа тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Учир нь таны амны хөндий янз бүрийн бактер, нянгийн халдварт байнга өртөж байдаг. Хиймэл шүд нь эдгээр нянгийн халдвар дамжуулах нөхцөлд бүрдүүлдэг.
Шахмал буйлтай хуванцар шүдэлбэрийг дундаж хатуу болон, хатуу үстэй сойзоор угааж болно. Гэхдээ шүдэлбэрийн гадаргууг гэмтээх болон зураас үүсгэхээс болгоомжлох хэрэгтэй. Сүүлийн үед хиймэл шүдэлбэрийг ариутгах болон цэвэрлэх зориулалттай тусгай бүтээгдэхүүн худалдаан гарах болсон. Энэхүү бүтээгдэхүүн нь шүдэлбэрийг цэвэрлэх болон ариутгахаас гадна шүдэлбэрийн чанарыг удаан хугацаанд сайнаар хадгалахад нөлөөлдөг. Шүдэлбэрийг хэт халуун усанд угаахаас зайлсхийх хэрэгтэй. Халуун ус нь шүдэлбэрийн материалын чанар болон тогтоцод муу нөлөөтэй.

Address

Khovd

Telephone

99047485

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд Шүдний кабинет posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ховд Шүдний кабинет:

Share