Kosega Dent

Kosega Dent Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kosega Dent, Dentist & Dental Office, 3-r khoroo 25-r bairnii urgutgul Ulaanbaatar Bayanzurkh duureg 11000, Ulaanbaatar.

❤️Нэг удаагийн урьдчилан сэргийлэлт нь арван удаагийн эмчилгээтэй тэнцэнэ.❤️— Бенжамин Франклин🦷🪥Бид эрүүл мэндийн болов...
29/05/2026

❤️Нэг удаагийн урьдчилан сэргийлэлт нь арван удаагийн эмчилгээтэй тэнцэнэ.❤️
— Бенжамин Франклин

🦷🪥Бид эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж байж л
шүдний цоорол багатай, урьдчилан сэргийлэх соёлтой Япон улс шиг болж чадна.🪥🦷

😊Манай төслийн хамгийн чухал зорилго бол
😍зөвхөн эмчилгээ хийх биш,
харин хүүхэд бүрт 🦷зөв дадал, 🪥зөв ойлголт,
🏃эрүүл амьдралын боловсролыг түгээх явдал юм.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсөн, оролцсон бүх байгууллага, хамт олондоо гүн талархал илэрхийлье🥰🥰🥰💞💞💞
29/05/2026

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсөн, оролцсон бүх байгууллага, хамт олондоо гүн талархал илэрхийлье🥰🥰🥰💞💞💞

🦷 Миний өдөр бүр байгууллага, хамт олон, хүмүүст сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөхдөө хэлдэг үг🥰🦷 “Шүд цайруулаад нээх уд...
15/05/2026

🦷 Миний өдөр бүр байгууллага, хамт олон, хүмүүст сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгөхдөө хэлдэг үг🥰

🦷 “Шүд цайруулаад нээх удахгүй шүдний өнгө буугаад байна аа эмчээ…”
🦷🇯🇵🇲🇳
Шүдний өнгө угаасаа бууна.
Буухгүй байх шалтгаан маш энгийн 😊

🪥 Арчилгаа
💧 Амны хөндийн зөв орчин
✨ Өдөр тутмын зөв

🥰Өнөө үед хүмүүс хумсаа гоё арчлах, нүүрээ зөв будах тал дээр маш их мэдлэгтэй болжээ. 🤩Энэ үнэхээр сайн хэрэг.🤩Гэхдээ о...
13/05/2026

🥰Өнөө үед хүмүүс хумсаа гоё арчлах, нүүрээ зөв будах тал дээр маш их мэдлэгтэй болжээ. 🤩Энэ үнэхээр сайн хэрэг.

🤩Гэхдээ одоо амны хөндийгөө хэрхэн эрүүл байлгах вэ гэдэгт ч мөн адил анхаардаг болох хэрэгтэй байна. 🤔
🤗Учир нь амны хөндийн эрүүл мэндийн гол үндэс нь өдөр тутмын зөв дадал юм.

🌞Амны арчилгаа гэдэг нь зөвхөн өглөө оройдоо шүдээ угаах ойлголтоос илүү зүйл. Амны хөндийгөө зөв арчилж, урьдчилан сэргийлэх дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал зөвхөн шүд бус, бүх биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй.

❤️хоол боловсруулах, дархлаа, нойр, амьсгал, өөртөө итгэх итгэл гээд олон зүйл дээр эерэг өөрчлөлт мэдэрдэг.❤️

Энэ ойлголтыг мэдэж, дадал болгож чадвал амьдралын идэвх, чанар хүртэл өөрчлөгдөнө.

03/05/2026

Шүдний эмч нарын урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн түвшинд харилцан туршлага, мэдлэг солилцох зорилгоор Facebook орон зайг нээсэн билээ.

Энэхүү орон зай нь зөвхөн шүдний эмч нарт зориулсан тул та бүхэн нэгдэхдээ мессежээр өөрийгөө шүдний эмч болохоо товч мэдэгдэн нэгдэнэ

Мөн санал бодол, мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцахыг урьж байна.

Kosega Dent Mongolia

🦷 ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ УДАХГҮЙ ЭХЭЛНЭШүд цайруулах эмчилгээг зөвхөн гоо сайхны үйлчилгээ бус, шинжлэх у...
27/04/2026

🦷 ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Шүд цайруулах эмчилгээг зөвхөн гоо сайхны үйлчилгээ бус, шинжлэх ухаанд суурилсан эмчилгээний арга болгон гүнзгий түвшинд судлах боломжийг танд олгож байна.

📌 Сургалтын онцлог:
✔ Шүд цайруулахын шинжлэх ухааны үндэс (пероксидын үйлчлэл, дотоод ба гадаад өнгөржилт)
✔ Self-whitening vs эмнэлгийн цайруулалтын клиник ялгаа, заалт
✔ Өвчтөнд тохирсон оношилгоо ба төлөвлөгөө боловсруулах аргачлал
✔ Цайруулалтын эмчилгээг ашиглан шүдний эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх боломж
✔ Мэдрэгшил, эрсдэл, хүндрэлээс сэргийлэх протокол

💡 Энэ сургалт нь:

Шүдний эмч, эрүүл ахуйч нарт
Клиникийн түвшинд ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан

⏳ Суудал хязгаартай

👉 Урьдчилан бүртгүүлж, мэдлэгээ дараагийн түвшинд хүргээрэй.

#ШүднийЭмч

🦷 Монголын шүдний салбар дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн хөгжиж байна👩‍⚕️Сүүлийн жилүүдэд Монголын шүдний салбар маш хурд...
27/04/2026

🦷 Монголын шүдний салбар дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн хөгжиж байна

👩‍⚕️Сүүлийн жилүүдэд Монголын шүдний салбар маш хурдацтай хөгжиж, дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн урагшилж байна. Энэ хөгжлийн үед 🦷эмч нар бид тасралтгүй суралцаж, хамтдаа хөгжиж, нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн алхаж байгаа нь хамгийн 🌸үнэ цэнтэй🌺 гэж боддог.

🥰Миний хувьд Япон улсад мэргэжлээрээ суралцаж, ажиллаж байх хугацаандаа хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Монголын эмч нартаа цаг алдалгүй, тасралтгүй хуваалцах зорилготой байна.
Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой.

Kosega Dent компанийн чиглэл:
✔ Урьдчилан сэргийлэхэд суурилсан шүдний тусламж үйлчилгээ
✔ Эмч нарт зориулсан тасралтгүй сургалт, мэдээлэл
✔ Шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг практикт нэвтрүүлэх

Мөн бид зөвхөн эмч нарт төдийгүй:
🏢 Байгууллагуудад — ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах сургалт
👨‍👩‍👧‍👦 Хувь хүн, гэр бүлд — өдөр тутмын зөв дадлаар урьдчилан сэргийлэх зөвлөгөө
гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүргэж эхлээд байна.

🇯🇵 Япон улсад сурч, ажилласан туршлага дээрээ үндэслэн урьдчилан сэргийлэх соёлыг Монголд түгээх нь бидний зорилго.

✨ Бид цаашид ч мэдлэг, мэдээллээ тасралтгүй хуваалцаж, та бүхэнтэйгээ хамт хөгжих болно.

#урьдчилансэргийлэлт #монголэмч #Хамтхөгжье

06/04/2026
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Сар шинийн баярын мэндийг Та бүхэнд өргөн дэвшүүлье.Элгээрээ энх амга...
17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх
Гал Морин жилийн Сар шинийн баярын мэндийг Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Элгээрээ энх амгалан,
Төрлөөрөө төвшин амгалан,
Эрүүл саруул байж,
Өлзий буян арвин, үйлс бүхэн тань
Өөдрөг сайхан дэлгэрэх болтугай
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

❤️Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийн боловсрол харилцан адилгүй байдаг учраас зарим тохиолдолд эмчийн өгч буй тайлбар, зөв...
08/01/2026

❤️Үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийн боловсрол харилцан адилгүй байдаг учраас зарим тохиолдолд эмчийн өгч буй тайлбар, зөвлөгөөг шууд ойлгож хүлээж авах нь дутмаг, анхаарал болгоомж муутай байх үе бий.

🙆‍♀️Бүх салбарын эмч нар олон улсын жишгийн дагуу үйлчлүүлэгчдээ зөвлөгөө, зөвлөмж өгч, хийх гэж буй эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар урьдчилан маш нарийн тайлбарлаж өгдөг.

🤗Япон улс эрүүл мэндийн боловсрол, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр үнэхээр өндөр түвшинд хөгжсөн нь улам бүр мэдрэгдэж байна.

😊Эхлээд амаар тайлбарлаж өгнө, дараа нь бичиг цаасаар үзүүлж тайлбарлана. Үүний дараа ☑️check list ✅хэлбэртэй заавар өгч, яг дарааллын дагуу хэрхэн хийх талаар зөвлөж, хийж буй явцыг нь шалган явдаг.

Хэрвээ хүүхдэд ойлгуулах шаардлагатай бол ойлгосон эсэхийг нь шалгаж, сонирхолтой аргаар тайлбарлана. Жишээлбэл, үйлдлээ зөв хийсний дараа амьтны зурагтай тамга дарж өгдөг нь хүүхдүүдэд ихэд таалагддаг. 🐑🐇🐎🐰🚘

Ингэснээр алдаа, эрсдэл гарах магадлал багасдаг.

🦷Шүдний салбарт ч мөн адил эмчилгээ хийхийн өмнө зураг, 🤩дараалал бүхий тайлбар өгч, хийх бүх алхмыг багтаасан гарын авлага (guide book) ашигладаг. Манай сургалтад өвчин тус бүрийн үед хэрхэн гарын авлага бэлдэх мөн үйлчлүүлэгчтэйгээ ажиллах арга зүйг заадаг бөгөөд удахгүй энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.

❤️Шинэ оны мэнд 🙏🥰20126.1.1 😍🎍あけましておめでとうございます 🎍
01/01/2026

❤️Шинэ оны мэнд 🙏

🥰20126.1.1 😍

🎍あけましておめでとうございます 🎍

Address

3-r Khoroo 25-r Bairnii Urgutgul Ulaanbaatar Bayanzurkh Duureg 11000
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Kosega Dent posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Kosega Dent:

Share