Заяа дент шүдний эмнэлэг / Zaya dent dental clinic

Заяа дент шүдний эмнэлэг / Zaya dent dental clinic Dent

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?-Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг...
26/05/2026

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
-Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг, зовиур зэргийг харгалзан эмчийн жороор тухайн өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
💉 Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг зүй бус хэрэглэх гэдэгт:
~Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй өөрөө дур мэдэн хэрэглэх
~Өвчний шинж тэмдэг зовиур нь багассан тохиолдолд хэрэглэхээ зогсоох
~Дур мэдэн хэрэглэх
~Эмийн талаарх мэдлэг багатай олон эмийг нэг дор хэрэглэх
~Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэх
~Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэх зэргийг хамруулна.
🦠 Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:
~Тухайн өвчин нь хүндрэх, архагших
~Эмэнд дасалттай болох /антибиотик/
~Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
~Эмнээс харшил өгөх
~Эмний гаж нөлөө илрэх
~Эмчилгээний зардал өсөх
✅Эмийг яаж зөв сонгох вэ?
~Эмчийн зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх
~Эмчийн зааврын дагуу хэрэглэх

19/05/2026

❤️❤️

08/05/2026
ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙ САХИХ ӨДӨР5 САРЫН 5🧼 Жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих...
05/05/2026

ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙ САХИХ ӨДӨР
5 САРЫН 5
🧼 Жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдрийг эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “Гарын эрүүл ахуй – Амь насыг аварна” аяныг зохион байгуулдаг. 2026 онд “ҮЙЛДЭЛ – АМЬ НАСЫГ АВАРНА” уриаг дэвшүүлж байна.
👉 Гарын эрүүл ахуй сахих талаар зөвхөн ойлголт, мэдлэгтэй байх бус — заавал хийж, бодитоор чанд биелүүлэх ёстой “ҮЙЛДЭЛ” гэдгийг энэ жил онцлон уриалж байна.
📊 Улс орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын түвшин 100 хэвтэн эмчлүүлэгч тутамд 7–15 тохиолдол байдаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ.
🦠 Мөн дэлхий дахинд жил бүр 136 сая үйлчлүүлэгч эмэнд тэсвэртэй бичил биетний халдварт өртөж байна.
⚠️ Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь үйлчлүүлэгчийн эмчилгээний хугацааг уртасгах, бичил биетний эсрэг эмэнд тэсвэржилт үүсгэх, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг.
💧 Гарын эрүүл ахуй сахилт нь хамгийн зардал багатай, өндөр үр дүнтэй арга бөгөөд үүнийг тогтмол хэрэгжүүлснээр халдварын эрсдэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.

05/05/2026
29/04/2026

🩸Мөчдийн цус алдалтын үед ДАРАЛТТАЙ БООЛТ хийснээр цус алдалтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой байдаг.

🩸Богино хугацаанд их хэмжээний цус алдсанаар цус алдалтын шоконд орох хамгийн өндөр эрсдэлтэй.

🩸Цус алдалтын шокийг дараах шинжүүдээр танина.
- Арьс цайж, цонхийх
- Зүрх дэлсэх
- Хурдан өнгөц амьсгалах
- Уруул хөхөлбий өнгөтэй болох
- Хүйтэн хөлс чийхрах
- Артерийн даралт унаж, пульс буюу судасны лугшилт олшрох шинжээр илэрдэг.

29/04/2026
29/04/2026

Зүрх уушгины сэхээн амьдруулалт хийх аргачлалыг мэдээд аваарай!

Та бусдын амийг аварч чадна ❤️‍🩹

29/04/2026

Ухаангүй, амьсгалахгүй байгаа буюу "Зүрх зогссон" үед эрүүг өргөн амьсгалын замыг хэрхэн чөлөөлдөг болохыг хараад, бас хадгалаад аваарай!

Амьсгалыг замыг зөв чөлөөлснөөр зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR) үр дүнтэй болдог 💯

Та бусдын амийг аварч чадна ❤️‍🩹

Address

6-р баг Шинэ зуун гудамж Хулшанд үйлчилгээний төвийн зүүн урд хаалгаар 2давхарт
Saynshand
44101

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+97699035685

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Заяа дент шүдний эмнэлэг / Zaya dent dental clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Заяа дент шүдний эмнэлэг / Zaya dent dental clinic:

Share