14/07/2023
✅Чулуу түүлт, Өнгөлгөө, Фторт түрхлэг гэж юу вэ.
🔍Шүдний чулуу гэж юу вэ?
Шүдний чулуу нь шүдээ дутуу болон буруу угаах зэргээс шүдэн дээр өнгөр хуримдлагдсанаас үүснэ.
📌Амны хөндийд үүсэх шинж тэмдэг:
➢ Амнаас эвгүй үнэр үнэртэх
➢ Буйл үрэвсэж хавагнаж улайх
➢ Шүд угаахад цус гарах
➢ Шүд өнгөө алдаж,шарлах
➢ Буйлнаас идээ гоожих
➢ Шүд хөдөлгөөнд орох
➢ Буйл шамрах, шүдийг бэхлэж буй түүшин ясны шимэгдэл үүссэнээс шүд суларч унах эрсдэлтэй
➢ Мөн шүд буйлны эмгэг хөндийгөөр (шүд буйлны завсар) халдвар дамжин шүдний хобоос эдийг үрэвсүүлнэ.
📌Ерөнхий биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
➢ Зүрх судасны өвчлөл үүсгэх
➢ Амны хөндийд шүдгүйдэл үүсгэх
➢ Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог.
🔍Шүдний өнгөлгөө
➢ Кофе их уух
➢ Тамхи татдаг
➢ Өтгөн хандалсан цай уух зэргээс үүссэн шүдэнд хар, бор өнгөр тогтдог.Эдгээр өнгөрийг зориулалтын өнгөлгөөний сойз, чулуу, рэзин, өнгөлгөөний паст ашиглан арилгаж цэвэрлэхийг шүдний өнгөлгөө гэнэ.
Зарим хүмүүс шүдний өнгөлгөө хийхэд шүдний өнгө цайрна гэж буруу ойлгодог. Шүдний өнгө цагаан болохгүй ч өнгөлөг, толигор таатай мэдрэмж төрүүлнэ.
🔍Фторт түрхлэг ( цагаан түрхлэг)
➢ Байнгын болон сүүн шүдэнд түрхдэг
➢ Жимсний амт, үнэртэй
➢ Түрхэхэд зовиургүй
➢ Амны хөндийд байгаа бүх шүдний гадаргууд түрхэгддэг
➢ Цоорлоос сэргийлэх, шүдний паалангийн эрдэсжилтийг дэмжинэ
➢ Түрхсэний дараа 2 цаг юм идэхгүй
➢ 24 цагийн хугацаанд шүдэнд нэвчинэ
➢ Улирал тутамд (3-4 сар) түрхүүлэхэд тохиромжтой.
☎️ Цаг авах: 80492744
🏡 Хаяг: СХД, Содон хороолол 114-р байр